УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн санаачилгаар Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20-р Багануур дүүргийн 3-р хороо гээд нийт долоон хорооны 1200 гаруй тойргийнхоо иргэдэд Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх аяныг өнгөрсөн 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 5 хүртэлх хугацаанд амжилттай өрнүүллээ. Энэхүү аянд Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20, Багануур дүүргийн 3 дугаар хорооны иргэд хамрагдаж, шээс, хэликобактери, С вирусын шинжилгээ, эхо, зүрхний цахилгаан бичлэг хийх зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авав.
УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн тойрогтоо хэрэгжүүлж буй хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан иргэдийн зүгээс сайшааж, дахин ийм үр дүнтэй аян өрнүүлэхийг хүсэж буйгаа уламжиллаа. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны “Гүн мэдрэмж” ӨЭМТ-ын дарга Л.Одончимэг “Цогзолмаа сайдын санаачилсан аянд алслагдсан хорооны болон бичиг баримтгүй, эрүүл мэндийн даатгал төлдөггүй гэх мэт иргэд хамрагдлаа. Энэхүү аяны хүрээнд бид шээс, С вирусын гэх мэт шинжилгээ авсан. Иргэдийн хувьд олноороо ирж хамрагдлаа. Учир нь зарим нарийн шинжилгээнүүд нэлээд өндөр үнэтэй байдаг учраас тэр бүр иргэд өгөөд байж чаддаггүй.
Энэ удаагийн аянаар бүх төрлийн шинжилгээг иргэдээс үнэ төлбөргүй авсан нь олны талархлыг хүлээсэн. Үр дүнгийн хувьд зөвхөн манай хороон дээр гэхэд урьдчилан сэргийлэх анхан шатны үзлэг, халдварт болон халдварт бус өвчний илрүүллэгийг хийхэд С вирусын халдвартай дөрөв, ходоодны замын өвчинтэй 16 иргэнийг шинээр нээн илрүүлсэн. Тэдгээр иргэдийг дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулах, илүү нарийн шинжилгээ өгүүлэх зөвлөгөө өгсөн. Энэ бол аяны хамгийн гол үр дүн байлаа” гэв.
Сэтгэгдэл ( 0 )