Бидэнд эрүүл хүнсний бодит ойлголт байдаг уу?
Нийгмийн амьдрал, хүмүүсийн хэрэгцээ нь байгаль орчиндоо ээлтэй, хог хаягдлын эсрэг, эрүүл мэнддээ анхаарсан ухамсарт хэрэглээний түвшин рүү аажим аажмаар шилжиж байна. Энэ нь бараа бүтээгдэхүүний хэрэглээний сонголтод ч нөлөөлөөд байгаа билээ.
Ухаалаг эзэгтэй бүр хүүхдүүддээ, гэр бүлдээ эрүүл хүнсийг өдөр бүр бэлтгэхийг эрмэлзэх болсон. Гэвч бид өдөр бүр өөрийн гараар хүнсээ бэлтгэх зав хараахан байдаггүй нь хамгийн том асуудал болдог.
Дэлгүүрийн тавиураас та эргэлзэхгүйгээр хүнсээ сонгохдоо юуг хардаг вэ?
Органик бол тариалангийн талбайгаас эхэлдэг. Дэлхийн улс орнууд газар тариалангийн үйлдвэрлэлдээ химийн бодисын хэрэглээг аль болох багасгаж, амьтан ургамлын гаралтай органик бордоо ашиглах, мал аж ахуйгаа байгалийн бэлчээр эрүүл тэжээлээр тэжээж органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг ихээхэн эрмэлзэх болсон.
Тэгвэл Олон улсын сертификаттай Органик ХАА-н талбайн шаардлага ямар байдаг бол?
Эрүүл хөрс, цаг уур, химийн хоргүй, урвалд ороогүй бордоо хэрэглэдэг талбай байх юм.
100% Органик бүтээгдэхүүн нь түүхий эдээсээ эхлээд төгс боловсруулалт хүртлээ зөвхөн органик орцоос тогтдог.
Органик стандарт нь 1940 оноос хойш олон улс оронд хөгжиж эхэлсэн нь бидний дунд л хожуу яригдаж байна. Европын Холбоо нь өөрийн гишүүн орнуудын органик бүтээгдэхүүнийг органик логогоор баталгаажуулдаг. Европын орнуудаас Герман улс “Органик” бүтээгдэхүүний зах зээлээрээ тэргүүлж байна. Органик бүтээгдэхүүний зах зээл өссөөр байна.
Тэгвэл “Наран” Супермаркетийн Герман улсын “Ballsen”, “Leibniz” брендийн жигнэмэгүүд нь хүнсний хуулиар итгэмжлэгдсэн юм.
-Органик тариалангийн талбайгаас шалгагдсан гурилаар хийгдсэн.
-Хатуурсан өөх тос буюу транс тосны найрлага ороогүй.
-Хүнсний будагч бодис ороогүй
-Хугацаа уртасгагч буюу консервант бодис ороогүй жигнэмэгүүд худалдаалагдаж байна. Сахаргүй, чихрийн шижин өвчнөөс сэргийлэх герман хүнснүүд, цэвэр какаоны орцтой шоколадтай жигнэмэг зэрэг бүтээгдэхүүнүүдийг зөвхөн “Наран” Супермаркет худалдаалж байна.
“Наран”-Чанарыг хэрэглэгчиддээ түгээнэ.
Органик гэдэг үг бол Америк нэршил бөгөөд цэвэр байгалийн гэсэн утгатай. Химийн бордоогүй, генийн өөрчлөлтгүй, нэмэлт будаг, бодисгүй хүнс юм. Мөн BIO гэдэг үгний утга нь органик гэх үгтэй адил утгатай нэршил юм. Энэ хоёр үг ихэвчлэн хүнсэн дээр хэрэглэгддэг. БИО ОРГАНИК гэрчилгээ тэмдэглэгээ байхгүй мөртлөө дан НАТУРАЛ (NATURAL) гэж байвал энэ нь цэвэр био органик бүтээгдэхүүн биш, 50 хувийн органик орцтой. Зарим найрлага нь органик байх ч эргэлзээтэй Маркетингийн сурталчилгаа ч байж болох юм. Гэхдээ НАТУРАЛ гэдэг үг бол байгаль дээрээс шууд бэлэн олдсон, байгалийн гаралтай гэсэн утгатай үг. Органик, Био гэдэг үгсийг Натурал гэсэн утгаас ялгаж ойлгохдоо хүний гараар тарьж ургуулсан ч химийн бордоо найрлага оруулахгүйгээр боловсруулсан бүтээгдэхүүн гэж ялгаж ойлгож болно.
ГЭХДЭЭ бас нэг зүйл нь даяаршлын нөлөөнд хөрсний бохирдол, мал амьтны олон өвчлөл энэ цагт их болсон тул байгаль дээр ургасан ургамал ногоо, эсвэл малын мах, сүүг тэр чигээрээ аюулгүй Натур гэж ойлгох нь мөн өрөөсгөл болсон. Мэдээж хот суурин газар, уул уурхайгаас хол яг унаган зэрлэг байгаль дээр ургасан бүтээгдэхүүн бол Натурал юм.
Мөн #Vegan гэсэн тэмдэглэгээ бүтээгдэхүүн дээр байдаг. Энэ нь цагаан хоолтнууд, өвс ногоогоор хооллодог амьтны амийг таслахын эсрэг байдаг хүмүүсийн идэж болох найрлагатай хүнс юм.
-Харин БИО ГЭЭД НАТУР гэсэн тэмдэглэгээ бүтээгдэхүүн дээр хамт явж байвал энэ нь ямар ч амтлагч бодис холиогүй, байгалийн өөрийн амтаар нь боловсруулсан бүтээгдэхүүн гэсэн үг юм.
#ECO гэдэг үг бол эргээд байгальдаа ээлтэй, хаягдал болоод үйлдвэрлэлийн үе шат нь байгальд хоргүй дахин боловсруулагдах сав баглаа боодолтой, хөрсөнд хурдан шингэх хог хаягдалгүй бүтээгдэхүүнүүдийн нэршил тэмдэглэгээ юм.
Мөн #Non_GMO тэмдэглэгээ буюу генетекийн өөрчлөлтгүй гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнүүд ч эрүүл амьдралын хэвшлийг мөрддөг хүмүүсийн сонголт юм.
ЭНЭ БҮГДИЙГ, ХАМГИЙН ЭРҮҮЛ ХҮНСИЙГ “НАРАН СУПЕРМАРКЕТ” ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА. ХЭРЭГЛЭГЧ ТАНД УРТ УДААН, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫГ БЭЛЭГЛЭЕ.
Сэтгэгдэл ( 0 )