Монгол эрдэмтэн хорт хавдар эмчлэх эм гарган авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 13

Академич Д.Батсүрэн хорт хавдар эмчлэх эмийг олон жилийн судалгааны үр дүнд гарган авсан байна. Тэрээр “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ өдгөө дэлхий нийтийн анхаарлыг татаж буй юм. Энэхүү мэргэжлийн үг хэллэг бүхий бүтээлийг энгийнээр тайлбарлахад тэрээр хорт хавдрыг эмчлэх шинэ бодисыг ургамлаас нээн, гаргаж авсан байна. Академич Д.Батсүрэн дагуурын хүж өвснөөс дауринол нэртэй өвөрмөц бүтэц бүхий шинэ бодис нээж, түүний бүтэц байгууламжийг баталжээ. Одоогийн байдлаар дауринол нэртэй бодис Монгол, ОХУ, БНХАУ-д ургадаг хүж өвсөнд хуримтлагдан нийлэгждэг, олон төрлийн хорт хавдар, үүний дотор бүдүүн ба шулуун гэдэсний хорт хавдарт идэвхтэй нөлөөлдөг нь тогтоогдсон байна.

2017 он 06,07 сар "Зиндаа" сэтгүүл №05/505

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баагий(208.186.76.234) 2024 оны 11 сарын 14

Манай ээж 1 сар гаруй ууж байгаад л өнгөрсөн дөө. Хавдрыг эмчлэх юм байдаггүй юм байна лээ.

1  |  0
ард(112.72.14.109) 2018 оны 04 сарын 13

Энэ нөхрийн хорт хавдарыг эм гаргасан гээд л 100саяыг аваад хэвтсэн тэр хорт хавдар монголоор ,хавдарын эмнэлэг дүүрчихсэн байхад эдгээж. байгаа юм харагдахгүй дуулдахгүй барбг 2жил болж байгаа байх дээдүүд Ямар үнлэслэлээр 100саяаар шагнаваа үүнийг шалгаж100 саяаа олж аваачээ хайран төсөв бидний мөнгө

0  |  0
Зочин (64.119.26.24) 2018 оны 04 сарын 12

Хорт хавдар эмчилдэг эм хаана ямар эмийн сангаар гарч байгааг түмэнд түгээнэ үү.

0  |  0
юндэн(110.70.57.199) 2018 оны 04 сарын 12

эм чинь хаана байна худлаа ярьж байгаад 100 саяыг авсан юм биш үү

0  |  0
Top