Зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 25

Улсын нэгдүгээр төв эмнэлэг эрхтэн болон үүдэл эсийг шилжүүлэн суулгах өндөр технологийг шат дараатайгаар нутагшуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Энэ удаад амьтанд зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг анх удаа хийжээ. Академич Н.Баасанжаваар удирдуулсан баг туршилтын мэс заслыг цаашид үргэлжлүүлэн хийх аж. Дашрамд мэдээлэхэд, Улсын нэгдүгээр төв эмнэлэг амьгүй донороос гурван хүнд нэгэн зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах түвшинд хүрсэн ба Зүрх шилжүүлэн суулгах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нэгэн зэрэг дөрвөн хүний алтан амийг аврах боломж бүрдэх юм. Сүүлийн жилүүдэд тархины үхжилттэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг 6 удаа хийж, бөөрний өвчтэй 12, элэгний өвчтэй нэг хүний амийг аварчээ. Харин энэхүү технологийн үр шимийг олон түмэнд хүргэхэд эрхтний донорын ариун үйлсийг дэмжих иргэдийн оролцоо чухал аж.

2017 он 06,07 сар "Зиндаа" сэтгүүл №05/505

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.117) 2018 оны 04 сарын 25

Үхлийн ирмэг дээр ирсэн хүн энэ баасанжавын үүдийг нүдвэл хэзээ ч тайлж өгөхгүй . Их зантай хүнтэй дуугардаггүй хүн дээ . Хүний зовлон дээр мөнгө олдог морь уядаг асар баян хатингар хар өвгөн бий .

0  |  0
иргэн(43.242.243.248) 2018 оны 04 сарын 25

Жилийн омнох юм бичээд яаж эргуутээд байгаам бэ

0  |  0
Top