Жирэмсний анхны шинж тэмдэг

2018 оны 04 сарын 28

1. Жирэмсний шинж тэмдэг 

Жирэмсний анхны шинж тэмдэг ихэвчлэн жирэмсний 2-3 сартай үед илэрдэг. Жирэмсний 2 сартай /4-7 долоо хоног/ болоход жирэмсний шинж тэмдэг илэрдэг. Хамгийн энгийн нь сарын тэмдэг ирэхгүй байх Сарын тэмдэг тогтвортой ирдэг эмэгтэйн хувьд ирэх хугацаанаас 4-5 хоног хэтэрсэн бол жирэмсэлсэн байх магадлалдтай гэж бодож болно.

Жирэмсний хордлого хамгийн эртдээ 4-6 долоо хоногтойд эхэлдэг. 

Хордлого нь:

  1. Өглөө босоход огиудас хүрэхэд
  2. Гэдэс өлсөхөд дотор муухайрах
  3. Идэх дуршил өөрчлөгдөх
  4. Үнэрлэх мэдрэмж сайжрах
  5. Уйтгарлах зэрэг хүн хүнээсээ шалтгаалаад өөр өөрөөр илэрдэг.

Эхэн үедээ жирэмсний хордлого гэж танихгүй ядарсан, бие муу байна гэж хүмүүс андуурдаг. Жирэмсэлсэн байх магадлалтай хүн эм болон энержи ундаа уухынхаа өмнө тестээр шалгаж үзэх хэрэгтэй.

Жирэмсний 3 сартай /8-11 долоо хоногтой/ болоход гэдэс томрохгүй боловч, хөх хөндүүр болж, хөхний толгойн өнгө тодорно.

Жирэмсний хордлоготой байх шинж тэмдгүүд:

  1. Огиудас хүрч юм идэж чадахгүй байх
  2. Олон хүнтэй газар явахад дотор муухайрах
  3. Юм идээгүй үед дотор харанхуйлах.

Мөн ямар ч шинж тэмдэг илэрдэггүй хүн ч байдаг.

2. Жирэмсэн гэдгээ мэдсэн даруй эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй

Та жирэмсэн болсноо мэдсэн бол аль болох эрт эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Төрөх эмнэлэгтээ эртнээс тогтвол дараа нь тулгамдах зүйлгүй амар байх болно. Эмчийн хяналтанд орж тогтмол хугацаанд жирэмсний үзлэгт хамрагдах шаардлагатай.

 

Жирэмсний үзлэгээр:

  1. Цус дутагдал болон халдварт өвчинтэй эсэхийг шинжлэх цусны ерөнхий шинжилгээ авах
  2. Цусны даралт үзэх
  3. Шээснээс уураг болон сахарын хэмжээг шалгах шээсний шинжилгээ
  4. Савны амсар, үтрээ, савны хэвийн байдлыг шалгах дотуур үзлэг
  5. Хэт авиан оношилгоогоор ургийн зүрхний цохилтыг шалгана

Жирэмсний үзлэг нь тухайн эмнэлгээсээ шалтгаалаад өөр өөр байх ба жирэмсний 6 сар /23 долоо хоног/ хүртэл 4 долоо хоногт 1 удаа, жирэмсний 7 сартайгаас /24 долоо хоног/ 3 долоо хоногт 1 удаа, 9 сар /35 долоо хоног/ хүртэл 2 долоо хоногт 1 удаа, жирэмсний 10 сартай /36 долоо хоног/ үед долоо хоногт 1 удаа үздэг.

3. Жирэмсний эхэн үед анхаарах шаардлагатай зүйлс:

Жирэмсний 5 сар /16-19 долоо хоног/ -Тогтвортой болох хүртэл дараах зүйлс хориотой.

  1. Хүнд зүйл өргөх
  2. Өндөр өсгийтэй гутал өмсөх
  3. Эрчимтэй дасгал хөдөлгөөн хйих зэргийг анхаарч хэвлий дэх хүүхдээ хамгаалаарай

Жирэмсэн үед архи, тамхи хориотой. Мөн рентгенд харуулж болохгүй. Ялангуяа бага сартай үед ургийн эрхтэн үүсч байх үед рентгенд харуулахад урагт муу нөлөөтэй байдаг.

Жирэмсний 2-3 сар хүртэл гэдэс томрохгүй, ургийн хөдөлгөөн мэдрэгдэхүйн улмаас жирэмсэн болсноо мэдэх боломжгүй байдаг.

Жирэмсний 4 долоо хоногтой болоход хэвлий дэх ургийн төв мэдрэлийн систем болон зүрх үүсч эхэлдэг. Мөн жирэмсний 6 долоо хоногтой болоход эхо-гоор зүрхний цохилтыг сонсож болно. Жирэмсний 7-8 долоо хоногтой үед зүрх 4 ховдолд хуваагдаж, бөөр, ходоод, элэг зэрэг ихэнх дотор эрхтэнүүдийн хэлбэр үүсч эхэлдэг.

Улмаар 8-11 долоо хоногтой болоход бие болон хөл, гар нь тодорхой ялгагдахуйц болж хамар зэрэг нь мэдэгдэхүйц хэлбэртэй болж эхэлдэг.

Жирэмсний 2 сартайд 4гр орчим байдаг бөгөөд 1 сарын дараа ойролцоогоор 20гр болдог. Төрөх үедээ ойролцоогоор 3000гр хүртэл өсдөг.

Эх сурвалж: Өргөө амаржих газар


Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.210.28.228) 2022 оны 11 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(197.210.28.228) 2022 оны 11 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Эгий(66.181.185.97) 2024 оны 11 сарын 11

3n udaa test ugsun 3 uulaa 1 zuraas zaasan bol jiremsen bish gsen vg vv\n

2  |  0
Hi(202.55.188.42) 2024 оны 12 сарын 14

Dotuur tawilt hiisnu Daraa 72 tsagiin jiremsns hamgaalah en uuchihaad 3honogiin Daraa sariin temdeg shig dooshoo tsus ylgarhaar yh we? Tuslaach

3  |  0
Бэбэ(202.55.188.42) 2024 оны 10 сарын 20

Сарын тэмдэг тэр сардаа ирчихээд ахиад 4хонож байгаад ирэх тохиолдол бадйдаг уу?

0  |  6
Уугий(202.126.89.17) 2023 оны 09 сарын 14

Сайн байнуу сарийн тэмдэг ирх хугцаа хэтрсээн давсаг базлаж өвдөөд байна жирмсэн болсон байх магдтай юу жич:сар гангийн өмнө эход харуулсан зулбцан байн гэсэн

0  |  5
Бондоок(66.181.160.34) 2023 оны 10 сарын 02

Сайн бну анх удаа бэлгийн харьцаанд орсний маргааш нь сарын тэмдэг ирэх ёстой хугацаанаасаа 3 хоногн өмнө ирчихсэн бас ойрдоо өдөрт нь нойрмоглоод оройд нь нойр сэргэчихээд бхн би жирэмсэн болсон юм болов у тестээр заавл 14 хоногн дараа үздэг юмуу зөвлөгөө өгөөч

1  |  3
Туслаач(66.181.161.69) 2024 оны 11 сарын 18

Сарын тэмдэг дуусаад 2 хоногийн дараа хийсэн жирэмслэх боловуу санаа зовоод бн

1  |  26
Зочин(103.229.120.163) 2023 оны 08 сарын 30

Сайн байна уу? Сарын тэмдэг ирэхийн өмнөх өдөр бэлгийн харьцаанд орсон сарын тэмдэг ирээгүй 3 хонож байна энэ үед жирэмсэн болох уу?

4  |  9
Хаая(202.9.46.135) 2023 оны 06 сарын 18

Жирэмсэн болсоноо мэдэлгүй тамхи их татсан бол яах вэ 7 долоо хоногтой\n

1  |  5
Hi(103.26.193.27) 2024 оны 07 сарын 07

Бүүр хуучны шинж тэмдэгүүд. Үүнээс олон шинж тэмдэг зөндөө бий. Халуун ногоо эсвэл чихэрлэг даваслаг зүйлд дурлах, нойрмоглох, хомхой эсвэл аман дотор юм гарах, хамраас цус гарах, арьс загтнах, батга гарах, гар хөл хавагнах, уур уцаар, пийв айраг уумаар болох, баруун талаараа харж унтах, өдөр унтах зүйлрмэглэх гээд өөр олон шинж бий. Ойрхон шээхгэх ууц нуруу өвдөх гэдэс базлах гүйлгэх унгах гээл зөндөө бна шд

7  |  3
Hi(103.26.193.27) 2024 оны 07 сарын 07

Бүүр хуучны шинж тэмдэгүүд. Үүнээс олон шинж тэмдэг зөндөө бий. Халуун ногоо эсвэл чихэрлэг даваслаг зүйлд дурлах, нойрмоглох, хомхой эсвэл аман дотор юм гарах, хамраас цус гарах, арьс загтнах, батга гарах, гар хөл хавагнах, уур уцаар, пийв айраг уумаар болох, баруун талаараа харж унтах, өдөр унтах зүйлрмэглэх гээд өөр олон шинж бий. Ойрхон шээхгэх ууц нуруу өвдөх гэдэс базлах гүйлгэх унгах гээл зөндөө бна шд

2  |  1
L(66.181.180.189) 2024 оны 07 сарын 07

Sn bnuu jiremsn blsn bol ehnii 7honogt hoh hatuurch honduur orgihuu

4  |  7
Намуунд хариулт(150.129.140.142) 2023 оны 10 сарын 04

Сарын тэмдэг ирэх ёстой өдрөөс 7-10дахь хоногоос тестээр үзвэл гардаг шүү. 4, 5 хоногийн дараа дахин тест үзээрэй.

3  |  1
Намуун(202.126.88.171) 2023 оны 11 сарын 14

миний сарын юм хоцроод 5 хонож бна. Хөхний товч бас бэрсүү шиг юм бдг хэсгээрээ өвчин ороод томорчлоо. өчигдөр оройноос эхлээд доогуур бага зэрэг цус үзэгдээд алга болоод өнөөдөр бас үзэгдээд алга болсон тестээр үзэх хугацаа нь болоогүй гээд бх юм миний санаа зовоод унтаж ч чадахгүй бна энэ яг ямар учиртай юм болоо зөвлөгөө өгч туслаач

Tuya(66.181.161.35) 2021 оны 09 сарын 04

Ochigdr biynii ym irsen ymaaa tged jhan l garaad ongorchloo onoodor ch gsen yroso irdgve Zowlogoo ogooch

1  |  3
золбаяр (202.126.89.43) 2024 оны 11 сарын 06

юм нь хэдхэн хоногийн өмнө ирсэн мөртлөө толгой нь өвдөөд дотор гь муухайраад байх юм зөвлөгөө өгөөч

5  |  1
Top