22-02 цагт унтаж хэвших нь эрүүл мэндэд нэн тустай

2018 оны 04 сарын 28

Нойр бол мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа, даралтыг тогтвортой байлгах, биеийг эрүүл байлгахын үндэс юм. Тэр дундаа хүн шөнийн бүтэн нойр авах нь эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй аж. Хүний заавал унтаж амрах ёстой физиологийн цаг нь 22 цагаас  шөний 02.00 цаг гэдгийг эмч нар зөвлөж байна. Энэ цагуудад заавал унтаж байх нь хамгийн чухал. Бие махбоди, тархи оюун хамгийн сайн  амардаг. Шөнийн нэг цагт унтаад өглөө наймд босох, орой 10 цагт унтаад өглөө эрт босох хоёр их ялгаатай гэнэ. Тэгэхээр унтах шаардлагатай цагтаа амарч хэвшье.

Гэвч унтахад ч бас учир бий. Унтахаасаа өмнө кофе уухгүй байх, архи, тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн 19 цагаас хойш хүнд хоол идэхгүй байх нь тайван нойрсох боломжийг бүрдүүлдэг байна. Өдөр нь стресстсэн хүн түүнийгээ тайлахгүйгээр орондоо ороход унтаж чадахгүй байх нь элбэг. Энэ тохиолдолд хамгийн  түрүүнд бодлуудаа сарниулах нь чухал гэнэ. Ингэхийн тулд гүнзгий амьсгалах, эсвэл тоо тоолох хэрэгтэй гэнэ шүү.

Мөн буруу байрлалтай унтах юм бол шөнийн туршид таны бие ядарч, дотор эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаанд саад учирч байдаг аж.

Баруун талаараа харж унтах нь биед маш муу нөлөөтэй 

Баруун талаараа харж унтах үед ходоодны хүчил гуурсан хоолой руу дамжиж, гуурсан хоолойн болон ходоодны хорт хавдартай болгох магадлал өндөртэй байдаг.

Харин үргэлж зүүн тал руугаа харж унтаж байгаарай

Зүүн тал руугаа харж унтах нь биеэс хорыг гадагшлуулах, тунгалагийн булчирхайн үрэвслээс хамгаалдаг ажээ. Баруун талаараа харж унтсаны дараа хэт их өлсөх, эсвэл дотор муухайрах, цээж гашуу оргидог. Харин зүүн талаараа харж унтвал хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хэвийн байдаг аж.

Жирэмсэн эхчүүд

Тулгар биетэй бүсгүйчүүд ч гэсэн зүүн тал руугаа аль болох харж унтахыг зөвлөе. Энэ нь эх болон ургийн биед аль алинд нь сайн нөлөөтэй бөгөөд цусны эргэлтийг сайжруулж, нуруу чилэх, өвдөхөөс сэргийлж, элэг шахагдаж, дотор давчдахаас сэргийлж чаддаг.

Нуруу өвдөхгүй

Хүн баруун тал руугаа харж унтах үед нуруу их чилдэг бол эсрэгээрээ зүүн тал руугаа харж унтах үед маш сайн амарсан байдаг ажээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top