Мансууруулах бодис хэрэглэсэн этгээдийг оношлох, анхны тусламж үзүүлэх талаар сургалт явууллаа

2018 оны 04 сарын 30

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран Нийслэл болон орон нутгийн эрүүлжүүлэх байрны эмч нарт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн этгээдийг илрүүлэх, оношлох, анхны тусламж үзүүлэх анхан шатны сургалт” зохион байгуулав.

Сургалт 2018 оны 04 дүгээр 26-ны өдөрт СЭМҮТ-ийн Эрдмийн өргөөнд 09:00-17:30 хооронд зохион байгуулагдсан. СЭМҮТ-ийн донтох эмгэгийн эмч мэргэжилтнүүд болон ЦЕГ-ийн Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагч хамтран лекцийг уншсан. Монгол улсын бүх аймагт ажиллаж буй эрүүлжүүлэх байрны эмч нар хамрагдсан нь уг сургалтын онцлог байлаа.

Сургалтыг цаг үеэ олсон, үр дүнтэй сайхан сургалт болж байна гэж сургалтанд оролцогчид илэрхийлж байсан юм. Нийтдээ 70 гаруй цагдаагийн алба хаагч сургалтанд хамрагдсан. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага уг сургалтын үйл ажиллагаатай танилцаж, мэдээ сурвалжлага хийсэн.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top