Баянзүрх дүүргийн зарим өрхийн эмнэлэгт бага оврын ачааны автомашин хүлээлгэн өглөө

2018 оны 05 сарын 02

НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллаж, Эрүүл мэндийн нэгдлийн 2-р амбулатори болон 17, 24-р хорооны өрхийн эмнэлэгт аж ахуйн зориулалттай бага оврын ачааны автомашин хүлээлгэн өглөө. Энэ үеэр тэрбээр “хотын төвөөс алслагдмал байрладаг айл өрхийн хүүхдүүдийн эрүүл мэнд мөн онцгойлон анхаарал хандуулж байна. Тиймээс нэг дор 50 хүүхэд хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай амбулатори эмнэлэгийг Баянзүрх дүүргийн захын хороололуудын нэг болох 24 дүгээр хороонд нутаг дэвсгэрт барихаар болсон” гэдгийг дуулгасан юм.

Баянзүрх дүүрэг хүн амын тоогоороо нийслэлд тэргүүлдэг. Шилжин ирэгсэд ихтэй. Тиймээс өрхийн эмч нарын хувьд яаралтай дуудлага, ахмад, жирэмсэн эмэгтэйчүүд, нярай хүүхдүүдийг гэрээр нь очиж үзэх, эм тариа, шинжилгээ зөөх зэрэгт автомашин зайлшгүй хэрэгтэй байдаг ч өөрсдийн санхүүжилтээр шийдэх боломжгүй байдаг байна. Тиймээс гэр хорооллын бартаа саадтай замаар явах боломжтой, шатахуун бага иддэг, аж ахуйн ажилдаа ч ашиглах боломжтой машинаар хангаж гэдэг хүсэлтийг тойргоосоо сонгогдсон төлөөлөгчид тавьжээ. Ийнхүү тэдний хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, өгч буйд тус хорооны өрхийн эмнэлгийнхэн талархаж буйгаа хэлж байлаа.

Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн санаачлагчаар Баянзүрх дүүргийн 9, 17, 24-р хорооны эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулах ажил өнөөдрөөс эхэлж байгаа аж. Тойргийнхоо иргэд сонгогчдын тавьсан санал хүсэлтэд анхааралтай хандаж, Хавдар судлал төвтэй хамтран энэ ажлыг зохион байгуулж байгааг НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан энэ үеэр хэлж байлаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхий дээр жилд 500 мянган эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар өвчилдөг бол Монголд жилд дунджаар 300-400 эмэгтэй энэ өвчнөөр өвчилдөг байна. Тэдний 80 хувь нь хожуу үедээ буюу оройтож мэддэг нь хамгийн том эрсдэлийг дагуулдаг гэнэ. Мөн Монгол эмэгтэйчүүдийн дундах хавдрын өвчлөлийн дотор умайн хүзүүний хавдар хоёрдугаарт бичигджээ. Умайн хүзүүний хорт хавдар нь гэнэт тусчихдаггүй, суурь, урьтал өвчнүүдийн үе шатыг дамжиж 5, 10, 15 жил болж байж хавдар үүсдэгийг анагаахын шинжлэх ухаан нотолсон байдаг байна.

Тиймээс байнга үзлэг оношилгоонд хамрагдаж, эрт илрүүлж чадвал энэ өвчнөөс сэргийлэх, эмчилж эдгээх бүрэн боломжтой гэж эмч нар сануулж байгаа юм.  


 

 

 


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (182.160.36.49) 2018 оны 05 сарын 02

Тэмээ гэхээр ямаа гэдэг болж дээ. Өрхийн эмнэлэгтээ ачааны машин өгдөг ухаантан Монгол улсаас л гардаг юм байна. Ичмээр. Хэлэх үг алга. Сэтгэл алга... ОСГ-ны хороодод суудлын тэрэг өгсөн. Тэр машинуудаар нь хорооны дарга нар халтуур хийдэг гэсэн... Хороо машинаар юу хийх бэ дээ. Одоо актанд гаргаад хороон дарга авна. Дахиад машин нэхнэ биз.

0  |  0
Иргэн(27.123.214.107) 2018 оны 05 сарын 01

машин тэрэг ч яамай байнаа.баянгол дүүргийн эмнэлэг шиг ахмадын хүүхдийн гээд туршлага аваачээ.үнэн арчаагүй дарга нар байх юм.бздийн эмнэлэгийг луйьарчинд өгч хувьд гарснаар ард түмэн хохирч байна.өөд нт татна гэж байхгүй.сумын эмнэлгээс дор.хэвтэж байгаа өрөө хийж байгаа эмчилгээ үнэхээр хоцорсон байна.үё үёийн луйварчид идэж уухаа урьдал болгоод өөд нь татна гэж байхгүй юм.шинэ эмнэлэг бариачээ.жаахан газар дээр хүртэл орон сууц барьчих юм.эсвэл эмнэлгээ буцааж аваад суурин дээр эмнэлэг босгоод өгөөчээ

0  |  0
hb(202.72.245.165) 2018 оны 05 сарын 01

ene odoo karmanasa gargaad ugch bga yum shig surtalchilgaa hiih yum tatvar tulugchidiin munguur ugch bga shu gedgee heleh uhaangui amisgaa bn shd

0  |  0
Top