Дөрөвхэн настай охинд амьдрал бэлэглэсэн ачтай, буянтай эмч нарын тухай мэдээ өгүүлье. Өчигдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар Элэг шилжүүлэн суулгах 48 дахь хагалгаагаа амжилттай хийж дуусгажээ. Зуу гаруй эмч, сувилагчаас бүрдсэн багийнхан дөрвөн настай Энхномин охинд элэг шилжүүлэн суулгах хагалгааг 15 цагийн турш хийсэн байна. Охинд аав нь элэгний донор болсон бөгөөд биеийн байдал нь сайн байгаа талаар эмч нар ар гэрийнхэнд нь дуулгажээ. Хагалгааг УНТЭ-ийн эмч нартай хамт ЭХЭМҮТ-ийн эмч нарын баг, Солонгосын Асан эмнэлэгийн эмч нар хийсэн байна. Ийнхүү Монгол эмч нар Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо нутагшуулах ажил амжилттай урагшилсаар 48 хүнд амьдрал бэлэглээд байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )