УКТЭ-ийн Урологийн зөвлөх эмч, Монгол Улсын гавьяат эмч, төрийн соёрхолт, доктор, профессор Д.Нямсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр Монголд эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааг анхлан хэрэгжүүлэгчдийн нэг бөгөөд Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны тэргүүний сонгуульт ажилтай юм. Д.Нямсүрэн эмчтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Монголд эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажиллагаа хэдийнээс эхэлсэн бэ?
-Аливаа юм өөрийн гэсэн эхлэл, өнгө төрхтэй байдаг. Нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс 1990-ээд оны эхнээс бөөр шилжүүлэн суулгах ажлыг салбар яамны оролцоотойгоор идэвхтэй хөөцөлдөж, Японд хүмүүсээ сургасан. Гэвч тухайн үед бааз суурь байгаагүй учраас олигтой явж чадаагүй. Монголд эрхтэн шилжүүлэн суулгах цогц төслийг АУ-ны хүрээлэн дээр эхлүүлж, анх 1996 онд бөөр шилжүүлэн суулгасан. 2002 онд Эд нийцэл молекул биологийн лаборатори байгуулагдаж, 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг УКТЭ дээр төвлөрүүлэн хийж эхэлсэн. Энд 10 гаруй эмч, мөн төдий тооны сувилагч нар оролцсон баг ажилладаг. Энэ багаа би 10 гаруй жил удирдсан. Дараа нь 2011 оноос элэг шилжүүлэн суулгах мэс ажлыг хийдэг болсон. Энд мөн дээрхтэй адил тооны эмч сувилагчаас бүрдсэн баг ажилладаг. Ер нь эрхтэн шилжүүлэн суулгахад эмнэлгээрээ л хөдөлж эхэлдэг ийм ажил. Нөр их хөдөлмөр учраас оролцохгүй хүн гэж бараг л байхгүй. Цэвэрлэгээ ариутгал гээд үйлчлэгч цэвэрлэгчээсээ эхлээд бүхий л хүн оролцоно. Эмч нарын тухайд бол 30 гаруй хүн энэ ажиллагааг биечлэн гүйцэтгэсээр ирсэн.
-Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоо гэж байгууллага байдаг юм байна. Энэ холбооны тэргүүний хувьд Та холбоогоо товч танилцуулахгүй юу?
-Манай хамт олны дундаас Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоог байгуулъя гэсэн санал санаачлага гарсан. Ингээд сайн дураараа эвлэлдэн нэгдэж энэ төрийн бус байгууллагаа байгуулсан. Манай холбоо олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах холбоонд элсэхэд бэлэн болоод байна.
-Холбооныхоо гол зорилго чиглэлийн талаар тодруулахгүй юу?
-Монгол улсын нутаг дэвсгэрт эрхтэн шилжүүлэн суулгалтын тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллага, хувь хүмүүс, мэргэжилтнүүдийг нэгтгэж, хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, гишүүдийн эрх ашгийг хамгаалах, илэрхийлэх, мэргэжил арга зүйгээр хангах, гадаадын болон олон улсын ижил төст байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагаа явуулах, олон нийтэд мэдээлэл түгээх, энэ талын зөв зүйтэй мэдлэг олгох, Донорын тухайхуулиа сурталчлах, эрхтэн шилжүүлэн суулгах ажлын үр дүнг иргэддээ мэдээлэх зорилготой байгууллага юм.
-Холбоо байгуулагдаад аль хэр удаж байна?
-Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо байгуулагдаад 4 жилийнхээ нүүрийг үзэж байна.
-Одоо эрхтэн шилжүүлэн суулгах хэдэн төрлийн мэс ажилбарыг хийж байна вэ. Лав бөөр болон элэг шилжүүлэн суулгаж байгаа юм байна?
-Манай улсад дөрвөн төрлийнэрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр хөгжиж байна. Үүнд элэг, бөөрнөөс гадна ясны чөмөг буюу үүдэл эс, мөн зүрх шилжүүлэн суулгах баг ажиллаж байна. Зүрх шилжүүлэн суулгах ажил одоо туршилтын шатан дээрээ буюу амьтан дээр хийгдэж байна. Удахгүй жинхэнэ утгаараа хийгдэж эхэлнэ.
-Холбооны гишүүд дан эмч мэргэжилтнүүдээс бүрдэж байна уу?
-Үгүй. Манай холбоо гишүүнчлэлийн хувьд нээлттэй холбоо. Хэн ч элсэж болно. Учир нь энэ бол нийгмийн сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдсэн холбоо юм. Мөн эрхтэн шилжүүлэн суулгуулсан тэр хүмүүсийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө гэсэн сэтгэл зүрхийг агуулж байдгаараа онцлогтой. Гэхдээ манай холбооноос гадна эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс маань мөн өөрсдөө эвлэлдэн нэгдэж, жаргал зовлонгоо яриад нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гээд явж байдаг бидэнтэй хамтран ажилладаг холбоо бий.
-Холбооны гишүүд хэр өргөжиж байна ...
-Манай холбоо одоогоор 70 шахам гишүүнтэй. 10 гаруй тэргүүлэгчтэй. Эд нар маань цалин урамшуулалгүй,сэтгэлээрээ л энэ ажилд оролцдог. Нийгмийн төлөө л юм. Нэг арга хэмжээ зохиох гэхээр санхүү зардал байдаггүй. Тэгээд баялаг бүтээгчдээсээ хандив гуйдаг даа. Удахгүй болох эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын IIIтоглолтыг зохион байгуулах санхүүжилтийг мөн л ийм замаар босгохоор зорьж байна.
-Холбоо байгуулагдаад 4 дэх жилдээ ажиллаж байгаа гэлээ. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа товч дурдах уу?
-Эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын I, II хурлыг Монголдоо хийгээд байна. Өнгөрсөн жилийн 7-р сард болсон хуралд гадаадын 10 гаруй орны 20 гаруй эрдэмтэд болонДэлхийн болон Азийн холбооны ерөнхийлөгчид мөн Япон, Солонгос, Австралийн эрхтэн шилжүүлэх холбооны Ерөнхийлөгч нар оролцлоо. Тэд Монголд эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа тун боломжийн хэмжээнд амжилттай явагдаж байгаа юм байна гэсэн үнэлэлт өгсөн. Энэ жил бид Солонгос, Монголын эмч нарын хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг 6-р сард зохион байгуулна. Үүнээс гадна холбооныхоо үйл ажиллагааны хүрээнд эрхтэн шилжүүлэн суулгуулагсан иргэдийнспортын IIIтоглолтыг зохион байгуулах гэж байна. Ер нь ийм эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын спортын холбоо гэж 50 гаруй орныг нэгтгэсэн дэлхийн холбоо байдаг.
-Энэ ямар учир зорилготой холбоо юм бол...
- Энэ холбоонд манай эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо мөн нэгдэж тоглолт зохион байгуулдаг. Спортын тоглолтын зорилго нь нэгдүгээрт эрхтэн шилжүүлэн суулгуулаад ингэж эрүүл саруул болдог юм байна шүү, хуучин ажил хэвшилдээ эргээд орсон, спорт биеийн тамираар өрсөлдөөд явж байна шүү гэдгээ нийгэмдээ харуулах, хоёрдугаарт, эрүүл болсон хүний хувьд сэтгэл санааны сайхан эерэг хандлагыг төрүүлэх, тухайн орны эмч нар ийм хэмжээний чадварыг эзэмшсэн байна гэдгийг таниулах гэхчлэн олон талын ач холбогдолтой. Мөн үүгээрээ дамжуулан Донорын тухай хуулийг сурталчлах нэг боломж нь энэ тоглолт юм.
-Манай эмч нарын эрхтэн шилжүүлэн суулгах ур чадварыг дэлхий нийттэй жишиж харвал ямаршуухан хэмжээнд байдаг юм бол?
-1 сая хүнд ногдох хэмжээгээрээ гэсэн үзүүлэлтээр аваад үзэх юм бол манайх өнөөдөр Хятадын өмнө орчихсон байгаа. Тэгэхээр тодорхой тооны хүнд ногдож буй шилжүүлэн суулгалтаараа гэсэн үг. Бөөр шилжүүлэн суулгадаг 100 орчим орон дэлхий дээр байна. Монгол улс 1 сая хүнд ноогддог бөөр шилжүүлэн суулгалтаараа 75-р дугаарт орж байна. (2014.BОЗ)Гэхдээ нийт дүнгээрээ бол Хятад хавьгүй олон байж таарна шүү дээ.
-Одоогоор жилд хэчнээн хүнд эрхтэн шилжүүлэн суулгаж байна вэ?
-Нэг жилд дунджаар 20 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгадаг. Энэ хоёрдугаар улиралд элэг шилжүүлэн суулгалтыг 50-д хүргэхээр зорьж байна. 2018 онд 20 гаруй элэг, 20 гаруй бөөр шилжүүлэн суулгах төсөвтэй.
-Нийт төд гэсэн статистик тоо байна уу?
-Байлгүй яахав. Өнөөдөр бөөр шилжүүлэн суулгасан 275 хүн байна. Үүний 154-ийг Монгол эмч нар шилжүүлэн суулгасан. Элэг шилжүүлэн суулгасан 48 хүн байгаагийн тал хувийг нь Солонгос эмч нартай хамтарч хийсэн. Бусдыг нь манай эмч нар дагнан хийсэн. Дээрхи эмчилгээ Монголын хөрсөн дээр суучихлаа. Хүнд хэцүү ажиллагааг манай эмч нар тун амжилттай хийж байгаа. Ясны чөмөг шилжүүлэн суулгах ажиллагааг одоо Солонгос эмч нартай хамтарч хийж байна. Яваандаа манайхан дангаараа хийдэг болно. Зүрх шилжүүлэн суулгах багийн тухай дээр дурдсан. Удахгүй нойр булчирхай шилжүүлэн суулгах талаар ярьж төлөвлөж байна.
-Эрхтэн шилжүүлэн суулгахад донорын асуудал нэлээн бэрхшээлтэй байдаг тухай сонсож байсан...
-Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны нэг чухал ажил бол Донорын тухай хуулийг сурталчлах явдал юм. Энэ хуулиар 25-65 насны хүмүүс донор байж болно. Гэхдээ хамгийн чухал нь эрүүл байх ёстой. Амьд донорын тухайд цусан төрөл нь байх шалгуур байдаг.
-Тархины үхэлтэй донор гэж яригддаг. Манайд энэ хэр боломжтой вэ?
-Боломжтой. Ер нь анхнаасаа боломжтой байсан. Ар гэр, ойр дотныхон нь зөвшөөрөх юм бол донор эрхтэн авч нэг тархины үхэлтэй донор 6-8 хүний амийг аврах боломжтой байдаг. Өнгөрсөн хугацаанд 6 тархи ажиллагаагүй болсон донороос 12 хүнийг бөөртэй, нэг хүнийг элэгтэй болгож амийг нь авраад байна.
-Донор байхгүйгээс хүлээгдэж байгаа өвчтөн хэр олон байдаг вэ?
-Бөөр, элэгний хувьд тийм хүмүүс бий. Монголчууд их ах дүүсэг, элгэмсэг ард түмэн шүү дээ. Энэ утгаараа ах дүү, амраг садандаа тусалчих юм сан, донор болчих юм сан гэсэн хүсэл сэтгэл их байдаг. Хэдий тийм ч асуудлын гол нь юунд байна вэ гэхээр донор маань өөрөө маш эрүүл байх ёстой. Гэтэл энэ шалгуурыг хангаж чадахгүйгээс хязгаарлагдаж, хүлээгдэх тал байдаг.
Хэрвээ цогцосны донорыг ашиглаад явна гэвэл байдал өөр болно. Гэтэл цогцосны донорын тухайд иргэдийн дунд буруу зөрүүойлголт яваад байх шиг байна. Ар гэрийнхэн нь ихэнхдээ татгалзах гээд байдаг. Уг нь Бурхны шашны лам нартай энэ талаар ярилцахад “Бурхан болж байгаа хүний хувьд үлдэж байгаа хүнд амьдрал бэлэглэж, эд эрхтнээ өгөх нь дээдийн дээд буян, дээдийн дээд өглөг” юм билээ. Үүнийг сайн мэдэхгүйгээс л шийдвэр гаргахдаа жаахан хойргодуу байдаг юм шиг байна лээ.
-Таны ярианаас сонсоход эрхтэн шилжүүлэн суулгах явц эргэлт буцалтгүй болж, цаашид хөгжих боломжтой болчихжээ гэж ойлгож байна.
-Тэгж ойлгож болно. Бүх бааз, бүх боломжийг нь бүрдүүлээд өгчихсөн. Бөөр, элэг, ясны чөмөг суулгах ажиллагаа хөрсөн дээрээ суучихсан. Төр засгаас ч гэсэн энэ талын боломжийг нь хангаад өгчихсөн.
-Техник тоног төхөөрөмж болон боловсон хүчний хувьд хэр бэхжиж байна вэ?
-Техник тоног төхөөрөмжийн тухайд өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах юм бол мэдээж учир дутагдал бий. Гэхдээ байгаагаа зөв ашиглаад тухай бүрд нь сайжруулж шинэчлээд явах боломжтой. Үндэсний боловсон хүчний хувьд боломжтой болсон. Эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан маань гурван цагийн төлөөллөөс бүрдсэн чадварлаг хүмүүс байгаа. Ялангуяа манай залуу эмч нар хэл устай, дэлхийн хэмжээний мэдээллийг байнга авдаг, бие даасан хэлхээ харилцаа сайтай гээд давуу байдал их болжээ. Энэ багийнхан маань үргэлж суралцаж, дадлагажиж байна. Цаашид залгамж чанараа хадгалаад явах болно. Өмнөд Солонгос улс эрхтэн шилжүүлэн суулгах, ялангуяа элэг, үүдэл эсийн суулгалтаараа дэлхийд тэргүүлдэг. Манай эмч нар Солонгосын эмнэлгүүдэд байнга сургалтанд явдаг. Ах дүүгийн харилцаатай болчихсон.
-Эрхтэн шилжүүлэн суулгах үнэ өртөг нь ямар байдаг юм бол?
-Өндөр өртөгтэй мэс ажилбаруудын зардлын дийлэнхи хувийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг тогтолцоо 2017 оноос хэрэгжээд эхэлчихсэн.Тэр дундаа элэг, бөөр, үүдэл эс шилжүүлэн суулгах ажиллагааны зардлын 70-80 хувийг даатгалаас санхүүжүүлж байгаа болохоор иргэн дээр очих ачаалал тун багассан. Элэг шилжүүлэн суулгах бодит зардал 110 сая төгрөг. Үүний дийлэнхийг даатгалаас төлнө. Гадаадад очиж хийлгэвэл юун 110 сая, нөхцөлгүй их үнэтэй шүү дээ. Бөөр шилжүүлэн суулгахад 30 сая орчим болж байгаа. Иргэн үүний 5-6 саяыг л гаргаж байгаа байх.
-Эмчилгээ хийлгэхээр гадагшаа урсаж байгаа валютын урсгал багасч л байгаа юм байна. Сайхан мэдээ байна.
-Төр засгаас иргэддээ хандсан ийм ээлтэй шийдвэр гаргасан нь хүн амынхаа эрүүл мэндийг дэмжээд зогсохгүй гадагшаа гарах валютын урсгалыг багасгасан алхам болсон. Одоо иргэд Монголдоо эмчилгээ хийлгэхийг илүүд үздэг болсон. Яагаад гэвэл Монголдоо эмч нар нь хямд үнээр сайн хийгээд байгаа учраас. Гэхдээ ганц нэг хүн гадагшаа явж л байгаа байх. Хүний өөрийн сонголт шүү дээ.
-Эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүсийн сахих ёстой гам, тогтмол ууж хэрэглэх эм тан гэж байна уу?
-Байлгүй яахав. Сахих ёстой бүх гамыг нь зааж зөвлөөд өгчихдөг. Түүнээс гадна шилжүүлэн суулгуулсан эрхтнээ өөриймшүүлэхийн тулд дархлаа дарангуйлдаг эмийг байнга уух шаардлагатай байдаг. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн байнга ууж хэрэглэх ёстой програф, циклоспорин гээд эм бий. Хамгийн үнэтэй нь. Энэ эмийн үнийг Монголын төрөөс дааж байгаа. Гэхдээ үүнээс гадна цаана нь бас хоёр эмийг өөрсдөө авч уудаг. Үүнд багадаа сар бүр 200-300 мянган төгрөг зарцуулах болдог.Эмээ тогтмол уугаад дэг журмаа сайн баримтлаад явах юм бол суулгуулсан эрхтэн тухайн хүндээ өөриймсөөд тэр хүнийг олон жил амьдруулах боломжтой.
-Өмнөд Солонгос, Тайланд зэрэг Зүүн Өмнөд Азийн орнууд эмчилгээний аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлсэн байдаг. Монголд яваандаа ийм боломж нээгдэх юм биш биз?
-Тийм боломж бий. Бээжинд эрхтэн шилжүүлэн суулгаж байна. Түүнээс нааш явсаар Улаанбаатарт байна. Хойшоо Новосибирскт бөөр шилжүүлэн суулгаж байна. Цаашаа Москва. Эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа Москва, Бээжин гэсэн энэ хоёр төвийн дунд оршиж байгаа гэдэг утгаараа Улаанбаатар нэг талаас газар зүйн давуу тал болж байгаа юм. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах талаараа Монгол дэлхийн улс орнуудын дотроо дундаас дээгүүрт бичигдэж байгаа, үнэ өртөг нь боломжийн гэдгээрээ бусдын анхаарлыг татна. Ганц нэг жишээ хэлэхэд Өвөрмонголын нэг охинд ээж нь бөөрөө өгсөн. Бид шилжүүлэн суулгаад явуулсан. Улан-Үдээс бас хааяа санал ирдэг. Монголын эдийн засаг тэлээд ирэхээр ийм боломж бодит болох байх.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 12 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

YNAZ buriin aimaar hereg garch medne shuu dee odoo arai boloogui sanagdaad bna Orost yalaa martaj bolohgui shuu buur emee ni ach huugee erhten bolgoh geed zarj bsan shuu ene tuhai aimshigtai olon kino bii manaid shunaltai aimaar hun hairaldaggui emch nar bhiig uigisgej bolohgui zuvhun abaart orson hun nas barval yay gehev getel bas aimaar uheegui bhad ni erhten shiljuulj tanildaa sain hun boloh gej albaar uhuulj hunii amiar togloj magadgui er ni hetsuu dee ene chione l manaihan shdee sain sainemch baij l bgaa bhaa sain emch geed magtaad bsan emch avgai odoobas neg aimaar naimaa hiideg gesen
Алтан гартай эмч нартаа хамгийн сайн сайхныг ерөөе
Мундаг алтан гарт Нямсүрэн эмчдээ эрүүл энх, аз жаргал, амжилтын дээдийг ерөөе