Дэнлүү барьсан эмэгтэйг олон улс даяар өнөөдөр дурсаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 12

Өчигдөр Монголын Эрүүл мэндийн байгууллагын сувилагч нар баяраа тэмдэглэж, Төр засаг, Яам, албан байгууллагаасаа авсан шагнал, өргөмжлөлтэй зургаа посполж, олон нийтийн сүлжээ сувилагчдын баярын үйл ажиллагааны давалгаанд өртсөн. Харин албан ёсоор энэхүү тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байгаа юм.  Энэ өдрийг манай Улсын хувьд 1995 оноос хойш тэмдэглэж иржээ.

Олон улсын сувилагчдын өдрийн хүрээнд манай улсын эрүүл мэндийн байгууллагууд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж тэмдэглэдэг ирсэн түүхтэй.

Энэ өдрийг тэмдэглэх болсон түүх болоод учир шалтгааныг сөхвөл,  “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан Английн иргэн сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзсэнээс үүджээ. Тиймээс түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг олон улсын сувилагчийн нийгэмлэгээс сувилагчдын баярын өдөр болгон тунхаглан зарласан юм байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ㅗㅗ(64.119.24.195) 2018 оны 05 сарын 15

munhnar eej

0  |  0
Top