Сошл орчинд эрүүл мэндийн зөвлөгөө авах хэн бүхэнд нээлттэй Б.Баярбямба эмчийг "цахим эмч" гэдгээр нь хүмүүс андахгүй сайн мэднэ.Энэ сарын 14-өөс эхлэн мэргэжил нэгт нөхөд нь цалин хөлсөө нэмэгдүүлэхээр шийдэж, талбай дээр жагсаж буй. Тэрээр энэ талаар "Мэргэжилт нэгт эмч нарын маань төлөөлөл улсынхаа төв талбайд үсээ хусуулж байгааг хараад дургүй минь хүрэв. Тэдгээр эмч нартаа дургүйцсэнгүй харин нийгмийн сэхээтнүүдээ шоовдорлон хаясан төрдөө дургүй хүрэв. Нийгмийн сэхээтнүүдийнхээ хөдөлмөрийг нь мөлжиж шоовдорлочихоод шоронгийн хадаасуудынхаа цагаан заханд нь зангиаг нь зүүж өгдөг төртэй шударга бус нийгэмд бид хамтдаа нэг цаг үед амьдарцгааж байна.
Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд ихийг хүсээгүй шүү дээ. Ар гэр, үр хүүхдүүддээ зарцуулдаг хөдөлмөрийн хөлсөө бодитоор үнэлүүлэхийг л хүссэн. Сард гар дээрээ 380-500 мянган төгрөгийн цалин авдаг гэдгээ нийгэмд зарлахад ч ичмээр. Төр нь сэхээтнүүдээ шоовдорлоно дээр нь хөдөлмөрийг нь мөлжинө. Элдэв тоо баримт, үндэслэл, судалгаа энд дурдахыг хүссэнгүй. Зүгээр л яагаад эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмж болдоггүй юм бэ? Зүгээр л яагаад???
Би хувьдаа эмч, сувилагч нарынхаа тэмцлийг дэмжиж байна. Тэд тангараг өргөсөн гэдгээ ухамсарлан шууд ажил хаясангүй. Эсэргүүцлээ илэрхийлж тайвнаар жагслаа, эсэргүүцлээ илэрхийлж тайван суулт хийлээ, эсэргүүцлээ илэрхийлж аргаа баран тэргүүн дэхь үсээ хүртэл хуслаа шүү дээ. Зөөлөн аргаар эсэргүүцлээ илэрхийллээ. Харин төр яагаад харахыг хүсэхгүй, сонсохыг хүсэхгүй, буруу харж бусдаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа эмч, сувилагч нарын төлөөллийг элдэв муухайгаар хэлүүлж, бичүүлж нийгэмд буруу ойлгуулахыг хүснэ бэ?
Шоовдорлоно, нэмээд хөдөлмөрийг нь мөлжинө, эсэргүүцлээ илэрхийлэхээр нь элдэвээр доромжилно. Ингэж болохгүй!!!
10 жил чөмөгөө дундартал сууж сурч мэдсэний дараа ажиллаж эхэлдэг эмч нар нойр, хоолоо умартан ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж 500.000 төгрөгийн цалин авч байхад сардаа нэг удаа хуралддаг Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч 4,500,000 төгрөгний урамшуулал авна. Цалинг нь л нэмэхгүй бол шударга шүүж чадахгүй гэсээр байгаад шүүгчид 2,700,000 - 4,000,000 төгрөгийн цалинтай болсон. Харин шүүгчид одоо шударга шүүж чадаж байгаа болов уу? Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид нийслэлээ хөгжүүлж чадаж байгаа болов уу?
Шударга байя л даа!!!
Үзэл бодлоо илэрхийлсэн: Б.Баярбямба (Цахим Эмч)" хэмээсэн байна.
Сэтгэгдэл ( 13 )
Demjj bna. Busad uls ornuudadiin emch nariin tsaling haritsuulbal mongoliin emch nariin 1 sariin tsalin ni 1 udriin tsalintai tentseheer bdag. Ta nar zugr l ingeed bodood uz.
Боломжтой бол бүх л ажил хийдэг хүмүүс цалингаа нэмүүлмээр байгаа Та нарын оронд наад ажлыг чинь хийчих гэсэн хүмүүст боломж олгоод мал маллах юм уу гадаадад хөлсний ажил хийдээ улс төрчийн гар хөл минь
Хувийн эмнэлэгийн эмч нар бүр зэвүүн ш дээ, шууд шаагаад унагаачихмаар байдгин
Horoonii emch ih zantai deer ni hund golduu hudal onosh tavina
эдгээр Суулт хийж Тэмцэж байгаа Нөхдүүд заавал тэгж Улс төржсөн Хачиртай тэмцэл хийж Улс төрчидын Тоглоом болж байхын оронд Дангаараа л тэмцсэн бол арай л өөр харагдах байлаа даа, Одоо Тэмцэл чинь Тэмцэл гэхээсээ илүү бусдын нүдэнд Шоу болж л харагдаад байна шүү дээ, Тэр зүүсэн Маск , зоосон Майхан зэрэг нь АН, Батүүлийн тоглолт явагдаад байна ш дээ,
ойлгохгүй байна энэ эмч нар яагаад хүмүүст үйлчилэх ажлын байраа сайжруулая. тоног төхөөрөмжөө сайжруулая хүнд сурталаа арилгая гэж жагсахгүй байгаа юм бэ. эмч болгон л хойноо лабораторитой өдөр алга болчдог. яагаад яагаад
Таны зөвөө. гэхдэээмч нарын талаарх иргэдийн санал бодол бас ч 100 сайн байдаггүй л юм. Өвчтөнөө мөнгө гэж харах, төрийн эмнэлэгт хагас дутуу ажиллчихаад үдээс хойш өөрийн эмнэлэгтээ өндөр төлбөртэй эмчилгээ хийдэг , энэ тар гээд бас яривал ярих юс байгаа шдээ.
Өнөадөр жагсаж үсээ хусуулахаар маргааш нь цалин нэмэхгүй.Иймд төр засгийн өндөрлөгүүдтэй ширээний 2 талд халз уулзаж ярих л хэрэгтэй.Үнэхээр эмч сувилагч нарын цалин бага нь бага л байгаа.
яг үнэн. дэмжиж байна.