АНУ-ын нарийн мэргэжлийн эмч нарын тусламжтайгаар манай улсын таван залуу хэн нэгний гар харахгүйгээр алхаж чаддаг боллоо. Энэхүү ажиллагааг Монголын талаас их эмч Х.Эрдэнэбат, АНУ-ын талаас хиймэл эрхтний нарийн мэргэжлийн их эмч Жон Диели (John Dieli) нар удирдан гүйцэтгэжээ.
АНУ-ын Вашингтон ДС хот дахь “Эд Нэф” сан 2016 онд уг төслийг санаачлан эхлүүлсэн бөгөөд өдгөө амжилттайгаар үргэлжилж байна. Цаашид энэ төслийг манай улсад “нутагшуулах” ажлыг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн их эмч Х.Эрдэнэбат удирдан үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Энэ удаад АНУ-аас нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн өөрийн тоног төхөөрөмжөө авчирч, өвчтөнүүдэд хиймэл эрхтэн тааруулж, шаардлагатай тохиргоо засваруудыг хийж өгсөн байна. Мөн тэрбээр монгол эмч мэргэжилтнүүдэд сургалт хийжээ. Ингэснээр манай улсын мэргэжилтэн, эмч нар цаашид энэ төслийг үргэлжлүүлэн явуулах боломжтой болж буй юм.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 6 )
Gegeetei goyo mede baina.Hultei boson ohin mash goyo haragdaj baina .Ulam ih hun bayrluulaarai, amjilt.
Manai gemteliin emch nar sain shvv.bi odoogoos 3 jiliin umnu avto osloor holoo gemteegeed altan gartai emch narin buynd hol mini saihan edgesen. Bayrllaa.
Азтай хүүхүүд байна. Аштай юу даа.
unen ymu
saihan, mongolchuud ug ni chadna l daa
manai mongoliin mergejiltengyyd gej baina uu, ug ni oorsdoo hiij boloh l zuil shdee,,,dendyy archaagui yuch hiihgui umaa