Урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагаас жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулан дараах зөвлөгөөг гаргажээ. Хэрвээ та жирэмсэн бол хэт халалтын үед хувцаслалт болон хооллолтондоо онцгой анхаарах шаардлагатай гэнэ. Тус зөвлөмжид дурдсанаар гадаа хэт их халах үед онцын шаардлаггүй бол гадагшаа гарахгүй байх, нарны хэт туяанаас хамгаалсан хувцас өмсөх, гэртээ сэнс, хөргүүр зэргийг тавих хэрэгтэй. Мөн хооллолтын хувьд давс ихтэй хоол, давсалсан бүтээгдэхүүнээс татгалзаж, шингэн уух юм ойрхон давтамжтайгаар хэрэглэхийг сануулсан байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )