9 настай хөөрхөн охины ирээдүй та бидний гарт байна

2018 оны 05 сарын 30

Нарангэрэл овогтой Энхжаргал 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр айлын ууган охин болж мэндэлжээ. Төрөөд 5 сартайдаа зүрхний ховдол цоорхой, элэг өөрчлөлттэй гэсэн оноштойгоор бие нь өвдөж эхэлсэн. Ингээд 3 жилийн турш эмчилгээнд явж байгаад 2012 оны 05 сард Япон эмч нарын тусламжтайгаар зүрхний ховдол нөхөх дурангийн хагалгаанд үнэ төлбөргүйгээр амжилттай орсон.

2014 оны 04 дүгээр сард охины бие дахин өвдсөнөөр шинжилгээ хийлгэж элэгний цироз /Элэгний хатуурал/ гэж оношлогдон, бүх л боломжоороо эмчилгээ хийлгэж явсан ч хүнд хэлбэрт шилжиж элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлжээ. Улмаар элгээр цус бүрэн дамжихгүй удсанаар бөглөрөл үүсэн дэлүү томорч унжин аарцагны хөндий рүү орсон байдалтай байна.

2018 оны 04 дүгээр сарын 08-нд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасагт хэвтэж байгаад биеийн байдал муудаж ЭХЭМҮТөвийн мэс заслын тасагт дэлүү авахуулах зорилготой очсон боловч шинжилгээгээр элэгний өвчин нь хүндэрч нэн яаралтайгаар элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон байна.

Элэгний донороор охины ээж н.Батчимэг өөрөө орох бөгөөд хагалгаа амжилттай болсоноор охины элэгний үйл ажиллагаа хэвийн болж, томорсон дэлүү аажимдаа агшин, байх ёстой хэмжээнд очих боломжтой юм.

Яг одоо охины биеийн байдал маш муу байгаа бөгөөд яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай байна. Энэхүү элэг шилжүүлэн суулгах хагалгаанд Улсын I төв эмнэлэг хөнгөлөлт үзүүлсэнээр 20,000,000 төгрөгөөр орох боломжтой.

Иймд 5–хан сартайгаас хойш өдийг хүртэл хүнд өвчнүүдтэй тэмцэлдэж буй охинд тусламжийн гараа сунган бусдын адил 2 хөөрхөн дүүтэйгээ инээж хөөрч, тоглож наадах, элэг бүтэн байх аз жаргалыг бэлэглэе.

Монголын нэг бяцхан зүрх цохилох боломжийг та, бид өгч чадна.

БИД Н.ЭНХЖАРГАЛ ОХИНЫ НЭР ДЭЭР ӨӨРИЙН НЭРИЙН ДАНС НЭЭЛГЭЖ ТА БҮХНИЙ ИРҮҮЛСЭН ХАНДИВЫГ ЯМАР Ч ЗАРЛАГАГҮЙГЭЭР ШУУД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГААНД ЗОРИУЛАХААР ХАНДИВЫН АЯНЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА. ХАНДИВ АВАХ ДАНС: /НАРАНГЭРЭЛИЙН ЭНХЖАРГАЛ ХААН БАНК – 5055740648/ ЭЭЖ БАТЧИМЭГ – УТАС: 94839966



Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Солонго(122.201.31.131) 2018 оны 06 сарын 08

Тусална аа

0  |  0
Баян-Олгий(27.123.214.104) 2018 оны 05 сарын 30

Ах нь боломжоороо тусланаа, бугдээрээ бага ч болсон тус болцгооё, далайд дусал нэмэр

0  |  0
Д.Гэрэлт-Од(124.158.126.92) 2018 оны 05 сарын 30

манай дарханы охин юм байна тусалцгаая

0  |  0
Top