Хавдрын өвчлөлийг судалдаг эрдэмтэд энэ өвчин дэлхий даяар өсөн нэмэгдэж байгааг анхааруулж, шалтгааныг нь нэрлэжээ. Сүүлийн 10 жилд хорт хавдраар оношлогдсон тохиолдлууд эрс нэмэгдсэн байна. Жил бүр 28 хувиар нэмэгддэг гэх аймшигт тоо ч гарсан байна. “Global Burden of Disease Study” (GBD) судалгааны хөтөлбөрийн шинжээч нар энэхүү дүгнэлтэд хүрчээ. Хавдар судлаачид үүний шалтгааныг хорт зуршил нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.
Энэ талаар “JAMA Oncology” сонинд бичсэнээр, GBD хөтөлбөрийн шинжээч нар дэлхийн 195 оронд 29 төрлийн хорт хавдрын дэгдэлт дээр дүн шинжилгээ хийжээ. Мэргэжилтнүүд хорт хавдраар нас баралт болон оношлогдсоны дараа амьдрах хугацааг судалсан байна. Хүмүүс уушиг, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн хорт хавдраар нас барах нь ихэсчээ. Эрэгтэй хүмүүс түрүү булчирхайн, эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар хорвоог орхих нь ихэссэн байна.
Түүнчлэн хорт хавдрын өсөлтийг эрдэмтэд хүн амын насжилттай холбон тайлбарлажээ. Олон орны хүн амын дунд өндөр настай хүмүүс ихсэхийн хэрээр энэ өвчин нэмэгдэж байгааг тогтоосон байна. Өндөр нас нь хорт хавдар тусах нэгэн эрсдэл болдог аж. Мөн тамхи татах, буруу хооллох, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг зүй бусаар хэрэглэх нь залуу хүмүүсийг ч хорт хавдраар өвчлөхөд хүргэж байгааг тогтоожээ.
Түүнчлэн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, амьдралын суугаа хэв маяг, тамхи татаж хүрээлэн буй орчныг бохирдуулах нь хүн амыг уушигны хорт хавдраар өвчлөхөд хүргэж байгаа аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 7 )
Ногоо идэхгүй байж болно. Утаа л хэцүү байна даа. Зун гадаадад 7 хоночоод Улаанбаатар буухад нүүрсний угаар сэнхийгээд үнэртэж байсан. Нэг хоноод л дасаад үнэртэхээ больчихсон. Бид өвөл зунгүй утаанаас хордсон орчинд амьдарч байгаагаа мэдэхгүй л байна.
Хятадаас хортой хүнсний ногоо болон бараа бүтээгдэхүүн авч байгаа нь Монголд маш их нөлөөлж байгаа.Хятадад Монголд явуулах хүнсний ногоо гээд өөрсдөө хэрэглэдэггүй тод жишээ байна.Бид хятадаас хүнсний ногоо, гурил, архи, тахиа, гахайн маш оруулж ирэхээ болчихвол ч өвчинөөс салах гээд л байна.Үүнийг дээд эрхэм суудал суусан нөхөд ойлгохгүй Монголчуудаа хордуулж дуусны дараа л болих юм байнадаа.Хилээр хил гаалийнхан шалгаал байдаг гэтэл Хятад хүнсний ногоо захад вагонор зарагдсан хэвэрээ байна.Энэ зун өөрсдөө болсон болоогүй өөрсдийн хөрсөн дээр тарьж ургуулсан хүнсий ногоогоо идвэл сайнсан.
бид нар болсон болоогүй муу хоол хүнс их хэрэглэж байна. Бас маш их стресстэй
ozonii tsoorhoi
Бас мэдээж оноцилгооны аппаратын нарийвчлал өндөрссөн. Хүмүүсийг өвчнөөр айлгах байдал буюу хувийн эмнэлэгүүд ашиг харах нь нэмэгдсэн.