Хүний амийг аварч чадах дууг нэрлэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 06

 Испанийн “Los Del Rio” хамтлагийн “Macarena” дууг эмч нар зүрхэнд шууд бус массаж хийхэд тус болдог гэж тодорхойлжээ. Минутад 103 удаа цохилох энэ дууны ритм нь цээжинд өгөхөд тохиромжтой даралтын давтамжтай таардаг байна. Испанийн эрдэмтдийн хийсэн энэхүү судалгааны талаар “Science Alert”-д бичжээ.

Ерөнхийдөө 1990-ээд оны хит дуунуудыг мэддэг байх нь хэн нэгний амьдралыг аварч чадна гэж Барселоны их сургуулийн эрдэмтэд үзэж байна.

Өмнө нь Америкийн эрдэмтэд эмэгтэйчүүдэд олон нийтийн газар зүрх-уушигны сэхээн амьдруулах арга хэмжээ авч амийг нь аврах боломж эрчүүдийг аврахаас бага байдаг гэсэн судалгааны дүнг танилцуулж байжээ. Гэхдээ биеийн болон сэтгэлзүйн байдлаас их зүйл шалтгаалдаг байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.39) 2018 оны 06 сарын 06

Ээ, махаар юу хийнэ.

0  |  0
Top