Улсын гуравдугаар төв эмнэлэг нь сар бүрийг иргэд, үйлчлүүлэгчид болон эмнэлгийн ажиллагсдад зориулсан зорилтот сар болгон төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлдэг уламжлалтай.
Тэгвэл энэ 6 дугаар сарыг “Олон улсын төрийн үйлчилгээний ажилтны өдөр”-ийг тохиолдуулан тус эмнэлгийн Мэдээлэл технологийн алба, Инженер техникийн алба, Эмчилгээний хоол үйлдвэрлийн алба, Эмнэлгийн соёл үйлчилгээний алба, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэгдсэн тасгийн хамт олны нэрэмжит буюу “Эмнэлгийн дэмжин туслах үйлчилгээний ажиллагсдын нэрэмжит сарын аян”-ыг “Бүтээлч хандлагыг төлөвшүүлцгээе” уриан дор хоёр дахь жилдээ зарлан төлөвлөгөөт ажлуудыг тусган хэрэгжүүлж байна.
Энэхүү сарын аяны нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 06 дугаар 04-ны өдөр болсон бөгөөд тус сарын хүрээнд холбогдох тасаг, албадын ажилчдын дунд “Ажилтны сахилга хариуцлагыг дээшлүүлэх нь” сургалт, эмнэлгийн гадаад, дотоод орчны тохижилт үйлчилгээний ажлууд, зорилтот сайн үйлсийн өдөрлөг, ажилчдад чиглэсэн эрүүл зөв хооллолтын жижиг бүлгийн сургалт, ус, цахилгааны хэмнэлт гаргах чиглэлийн олон бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )