Эрхтэн хандивлах, шилжүүлэн суулгах туршлага дэлхийд дэлгэрч эхэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 11

Хятадын хүний эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах ажил ихээхэн амжилт олж буй ажээ. Энэхүү арга туршлагыг олон улсын байгууллагууд, эрдэмтэн мэргэжилтнүүдийн зүгээс өндрөөр үнэлэх болсон бөгөөд ДЭМБ, Ватиканы Пап ламын ШУА, Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг болон Истамбулын тунхгийг хянан удирдах байгууллага зэрэг дэлхийн дөрвөн том байгууллагаас үнэлгээ өгчээ. Тус байгууллагуудын зүгээс Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах салбарыг удирдаж буй Хуан Жефү профессорт бичсэн захидалдаа “Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах салбарыг амжилттай удирдаж, Хятадын тодорхой байдал болон дэлхийн ёс зүйд нийцсэн дүрэмжсэн эрхтэн хандивлах, шилжүүлэн суулгах тогтолцоо байгуулсаныг тань сайшааж байна. Таны эрхэлж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах ажил бол Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах гадар тасгийн эмчийн үлгэр дууриал мөн” гэжээ.

Эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах чиглэлээр Хятад улс нь тусгайлсан загвар боловсруулсан юм байна. Дэлхийн анагаах ухааны салбарт “Хятад загвар” гэж нэрлэгдээд байгаа энэхүү тогтолцооны талаар Хуан Жефү хэлэхдээ “ Сүүлийн 10 шахам жилийн хайлт болон өөрчлөн байгуулалтаар дамжуулж, Хятад улс нь олон улсын жишгийг харуулсан төдийгүй Хятадын тодорхой байдалтай уялдуулсан эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах замыг нээж, хүний биеийн эрхтнийг хандивлах болон шилжүүлэн суулгах “Хятадын загвар”-ыг төлөвшүүлсэн” гэж хэлж байна.

Энэ талаар олон улсын мэргэжилтнүүдийн байр суурь, дүгнэлт ч эерэг байгаа гэнэ. Тухайлбал, Олон улсын Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн дарга Нанси Эшел “Миний дүгнэлтээр бол, Хятадын эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах системийн ажиллагаа маш сайн байна. Эрхтэн хандивлах, шилжүүлэн суулгах салбарт аюулгүй, үр дүнтэй, ил тод, шударга систем байгуулсан байна” гэж үнэлжээ.

Тэгвэл ДЭМБ-ын эрхтэн шилжүүлэн суулгахыг удирдах албан тушаалтан Хэсай Иунес “Хятадын эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах салбарын ирээдүй тун гэрэлтэй байна. Олсон амжилт нь дэлхийн дахины сонирхлыг татахын зэрэгцээ хөтлөн чиглүүлэх байр сууринд хүрчээ” гэсэн байна.

 

Хятад улс цаазлах ялтны эрхтнийг хэрэглэхийг бүрэн зогсоожээ

Хятад улс эрхтэн хандивлаж шилжүүлэн суулгах ажлыг хуулийн хүрээнд үндэсний хэмжээнд зохион байгуулжээ. Засгийн газрын удирдлага дор таван том шинжлэх ухааны төв нэгдэж, эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах ажлыг хэрэгжүүлсэн байна.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэхийн тулд юун түрүүнд хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Хятад улс илэрхий анхаарчээ.

2007 онд Төрийн зөвлөлөөс “Хүний биеийн эрхтэн шилжүүлэн суулгах журам”-ыг баталж, эрхтэн хандивлах эх үүсвэр болон иргэдийн эрхтэн хандивлах эрхийг тодорхойлж, холбогдох эмнэлгийн байгууллага болон эмнэлгийн ажилтанд эрх олгох тогтоол боловсруулснаар эрхтэн шилжүүлэх ажлыг хуульчилсан байна.

2013 онд, Үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн зөвлөл “Хандивласан эрхтнийг олж авах болон хуваарилахыг удирдах заалтыг боловсруулж, эрхтэн олж авах болон хандивлах ажлыг ил тод, шударга, эх үүсвэрийг нь мэдэж болдог тогтолцоог  баталгаажуулсан байна.

2015 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн цаазлах ялтны эрхтнийг хэрэглэхийг бүх талаар зогсоож, иргэдийн эрхтэн хандивлахыг цорын ганц хууль ёсны эх үүсвэр болгожээ.

Үндэсний Эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн зөвлөл болон Улаан загалмайн нийгэмлэг дараалан 30 гаруй бодлогын чанартай баримт бичиг боловсруулан баталжээ. Хятадын хүний биеийн эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах зөвлөлөөс эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах бодлогын хүрээ болон ажлын тогтолцоонд дээд хэмжээний дизайн хийж, хандивлах, олж авах болон хуваарилах, шилжүүлэн суулгах, шилжүүлэн суулгасны дараа бүртгэх, хянан удирдах ажлын таван системийг байгуулсан бөгөөд тархи үхсэн, зүрх үхсний эрхтэн хандивлах Хятадын стандарт болон дамжлагыг төлөвшүүлсэн байна.

Одоогоор, Хятадад сайн дураасаа хүний биеийн эрхтнээ шилжүүлэн суулгахаар бүртгүүлэгсэд 300 мянгад хүрч, эрхтнээ хандивласан хүний давхардсан тоо 12 мянгыг давж, том эрхтнээ хандивласан хүний тоо 34.5 мянгыг давжээ. 2017 оны эхний долоон сард, Хятад орны эрхтэн хандивласан хүний тоо 3866 болж, өмнө оны мөн үеийнхээс 33 хувиар өсчээ. Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах эрхтэй эмнэлгийн тоо одоогоор 173-д хүрчээ.

    Жүншань их сургууль, 2017 онд тус сургуулийн Хэ Шяошүний ажлын  баг “Цусны гүйдлийг тасалдуулахгүй”-гээр хоёр удаа элэг шилжүүлэн суулгаж, эрхтэн шилжүүлэн суулгах салбарын дэлхийн чанартай хүнд асуудлыг шийдсэн байна гэж мэдээлэв.

 

Хятадууд нууц хорих лагерь байгуулж, эрхтнийг нь гаргаж авдаг гэх мэдээлэл үнэн үү?

   2006 оны 3-р сарын 8-ны өдөр, фалүньгүн гэх харгис шашны байгууллага хилийн чанадад дуулиант цуурхал тараасан байна. Тухайлбал “Сүжятүнь тосгон дахь төвлөрүүлэн хорих газрын хэрэг” гэдэг мэдээллийг дэлгэж, түүндээ “Хятадын Ляонин мужийн Мүгдэн хотын Сүжятүнь тосгонд нэг төвлөрүүлэн хорих газар байдаг, түүний гурван метр гаруй өндөр хэрэм дээгүүр төмөр сараалж татаж, тэнд 600 гаруй Фалүньгүн шашинтныг хорьж байгаагийн гуравны хоёр нь нэгэнт үхсэн бөгөөд тэдний эрхтнийг нь гаргаж авсны дараа цогцос шатаах зууханд хийдэг. Тэдний эрхтнийг хууль бусаар бүх Хятад болон хилийн чанадад борлуулдаг” гэсэн цуурхал тараажээ.

    Урт хугацааны турш энэ цуурхал нь амь бөхтэй оршсон бөгөөд олон улсын нийгэмлэгийг Хятадын газар дээр нь очиж шалгахыг шаардаж байжээ. Гэвч гадаадын олон байгууллага судалгаа хийсний дүнд энэ нь худал цуурхал гэдгийг тогтоосон гэнэ.

Гэхдээ Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах салбарынхны олж буй амжилт нь Хятадын засгийн газрын нэр төрийг олон улсын нийгэмлэгт хүлээн зөвшөөрүүлсэн байна.

2017 онд Ватиканы Пап ламын Шинжлэх ухааны академийн “Эрхтэн наймаалахын эсрэг дээд хэмжээний уулзалт”-ад Хятадын эрхтэн хандивлах болон шилжүүлн суулгах зөвлөлийн эрхлэгч гишүүн, Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах хөгжлийн сангийн захирал Хуан Жефү урилгаар оролцов. Энэ нь олон улсын эрх бүхий байгууллага Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг хүлээн зөвшөөрсөн төдийгүй Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах салбарынхан өөртөө тун итгэлтэй байгааг харуулсан хэрэг болов. Хэдийгээр Хятад улс тус хуралд оролцохыг зарим хүмүүс эсэргүүцсэн боловч Хятадын Засгийн газар түүнд зоригтой хандсан гэдэг. Гол зорилго нь дээрх нэргүй цуурхалыг няцаах зорилготой байсан аж. Тэр нь ч амжилттай биелжээ.

2016 оны эцэст, бүх Хятадад нас барсан иргэд эрхтэн хандивласан хүний давхардсан тоо ойролцоогоор 10 мянгад хүрч, том эрхтэн хандивласан хүн ойролцоогоор 28 мянгад хүрэв. 2016 оны эрхтний хандивлагсдын тоо 4080, хандивласан том эрхтэн 11296-д хүрч, 2015 оныхоос 50 хувиар өсч, сая хүн тутмын жил бүрийн  хандивласан хэмжээ РМР 2.98 хувьд хүрсэн байна. Жилд хандивласан хэмжээ Бразилаас давж дэлхийд хоёрдугаар байр эзэлж байна. ДЭМБ-ын гүйцэтгэх захирал Маргарет Чан Фу Фу-Чун Хятадын эрхтний хандивласан хэмжээ болон шилжүүлэн суулгах салбарын ажлын ахицыг өндрөөр магтан сайшааж, Хятадын өөрчлөн байгуулалтын чиглэл зөв, үйл ажиллагаа шуурхай, амжилтад хүрсэн маш олон туршлагуудыг үлгэр жишээ болгож өрсөлдөж байгаа бусад улсуудад толилуулж болно” гэж мэдэгджээ.

 

Хятадын эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгахыг удирдах “Хятадын загвар”

 

Дэлхийн ёс зүйг хэрэгжүүлэх дээд хэмжээний уулзалт 2018 оны гуравдугаар сард Ватиканд болж, Хятадын эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах “Хятадын загвар”-ыг санал нэгтэй хүлээн зөвшөөрчээ. Мөн тус уулзалтад оролцсон Хятадын хүний биеийн эрхтэн хуваарилах болон хамтаар хуваалцах компьютерийн танхимын эрхлэгч, профессор Ван Хайбэ эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгахыг удирдах арга хэмжээ болон туршилгыг танилцуулж, "Фалүньгүн"-гийн харгис шашин зэрэг Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааг балласан, түүний эсрэг дайралт явуулсныг үгүйсгэсэн юм.

Түүгээр ч зогсохгүй, хүний эрхтэн наймаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ ирээдүйд улс орнууд хууль бусаар хүний эрхтэн наймаалахын эсрэг цохилт өгөхөд хэрхэн хамтран ажиллах тухай санаачилга ч гаргажээ.

“Хятадын төсөл”-д тэмдэглэснээр, Хятадын засгийн газар нь хүний биеийн эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах ажлыг дээд хэмжээгээр чухалчлан үзсээр иржээ. Сүүлийн жилүүдэд “Хүний эрхтэн шилжүүлэн суулгах журам”-ыг батлахаар дамжуулан, иж бүрэн бодлого боловсруулж, хүний биеийн эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах зөвлөл, ажлын механизамыг байгуулж, хүний эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах ажлыг хуулийн дагуу дүрэмжүүлж ахиулав. Хятад улс нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн зарчмыг даган мөрдөж, иргэдийн таалал төгссөний дараахь хүний биеийн эрхтэн хандивлах ажлыг гүйцэтгэж, хүний биеийн эрхтний шударга байдлаар хуваарилах болон эх үүсвэрийн удирдлагыг хангаж, хүний эрхтэн хандивлагч, хүлээн авагчийн эрхийг гүйцэд баталгаажуулж чаджээ.

Хамгийн чухал нь хүний биеийн эрхтэнг “Амьдаар нь авах” гэсэн цуурхлыг туйлбартай няцааж, үүний эсрэг оновчтой арга хэрэгжүүлж чадсан гэдгээ Хятад улс баталсан байна.  

2017 онд, Хятадын иргэдийн таалал төгссөний дараа эрхтэнгээ хандивласан хүний давхардсан тоо 5146-д хүрч, хамаатан садан хооронд амьд биеийн эрхтэн хандивласан хүний тоо 2300 илүүд хүрснээр 16000 гаруй өвчтөн ашиг хүртсэн байна.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(102.88.43.203) 2024 оны 06 сарын 11

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарс

0  |  0
DR. PRADHAN(102.88.69.210) 2024 оны 04 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. PRADHAN(102.88.83.119) 2024 оны 04 сарын 19

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. PRADHAN(129.205.113.172) 2023 оны 11 сарын 14

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR PRADHAN(197.211.52.25) 2022 оны 02 сарын 08

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Top