Монголчууд хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 12

Дэлхийн 195 орны 1990-2016 оны хоорондох хорт хавдрын өвчлөлийн мэдээллийг боловсруулж Global Burden of Disease (GBD) нэртэй тайланг эрдэмтэд гаргажээ. Уг тайланг Вашингтоны Их Сургуулийн эрдэмтэд гаргасан бөгөөд үүнд 2016 оны байдлаар Монгол Улсын 100,000 хүнд ногдох хорт хавдрын нас баралт нь 272 болж дэлхийд тэргүүлсэн тухай мэдээлэгджээ. 

 

Тодруулбал, манай улс элэгний болон ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж, зүрх судас, элэг ходоодны өвчлөлөөр дээгүүр байр эзэлж байна.

2016 онд л гэхэд иргэдийн эрүүл мэндэд 746 тэрбум төгрөгийн санхүүгийн хохирол учирчээ. 

Үүнээс: 

  • Улсын эмнэлэгт 475 ТЭРБУМ төгрөг,
  • Хувийн эмнэлэгт 168 ТЭРБУМ төгрөг, 
  • Гадаадын эмнэлэгт 103 ТЭРБУМ төгрөгийг зарцуулсан байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (112.72.14.241) 2018 оны 06 сарын 12

Монголчууд залхуу учраас урдаас чанаргүй хямд хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хорт хавдар тусаж үхдэг.

0  |  0
мн(202.21.117.34) 2018 оны 06 сарын 12

Хужаагаас орж ирж байгаа чанаргүй бараа бүтээгдэхүүн, хоол хүнсийг монголчууд, монгол компаниуд оруулж ирдэг гэдгийг хятадууд хэлсэн байна лээ. Хууль нь чанга учир компаниуд нь чанаргүй бараа экспортлох юм бол шийтгэл нь хатуу.Гаднаас хор зөөж байгаа монголчууд монголчуудыгаа алж байна

0  |  0
munhnaran eej(103.26.193.11) 2018 оны 06 сарын 11

CHONO AVLASAN HUMUUS INGEJ BNA

0  |  0
Эх оронч(202.179.11.10) 2018 оны 06 сарын 11

Хужаагаас орж ирдэг хортой хоол хүнс ард түмгнийг хорт хавдраар алж байна. Цаашлаад оюутнуудыг бэлэн гоймон, сургуулийн хүүхдүүдийг чипс, резинэн чихрээр хордуулж, удмын генийг нь сүйтгэж байна. Хэдхэн жилийн дараа одоогийн оюутнууд эцэг эх болж хүүхэд төрүүлбэл ихэнх нь гажигтай хүүхдүүд төрөх болно. Оройтоогүй дээр нь арга хэмжээ аваач, эмч нар дуугараач, хоол судлалыхан мэдээллээ дэлгээч, мэргэжлийн хяналтынхан хилээр орж ирж байгаа хортой хоол хүнсэн хориг тавиач. Монголчууд өөрсдөө элэг нэгтнүүддээ хор зөөж идүүлхээ болиоч.

0  |  0
Ojun(80.143.209.165) 2018 оны 06 сарын 11

Mongolchuud arhichin uchraas mongolchuudiin 90% bugd elegnii haldvart ovchnoor ovchildog

0  |  0
Top