НЗДТГ-аас Наркологийн эмнэлэгт иж бүрэн таван ханатай гэр хүлээлгэж өглөө

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 14

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны  хөтөлбөр, “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн төлөвлөгөөнд сэтгэцийн болон донтох эмгэг, ялангуяа хар тамхи, мансууруулах бодис, архинд хамааралтай иргэдэд эмийн бус эмчилгээ хийх, өөртөө туслах бүлгэм байгуулахад дэмжлэг үзүүлэхээр тусгагдсан билээ. Энэхүү ажлын хүрээнд НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэгт өнөөдөр НЗДТГ-аас иж бүрэн таван ханатай гэрийг хүлээлгэж өглөө. Тус үйл ажиллагаанд Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Наркологийн эмнэлгийн дарга Д.Ганбат болон тус эмнэлгийн ажилтнууд оролцсон байна.

Наркологийн эмнэлэгт эмчлүүлээд гарсан иргэдийн эдгэрэлтийн байдлыг уртасгах, эмчилгээг баталгаажуулахад зориулж өөртөө туслах бүлгэм, сэтгэл засал эмчилгээ, мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулахад нь дэмжлэг болгох үүднээс энэхүү иж бүрэн таван ханатай гэрийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдэж өгчээ.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
[[(112.72.14.0) 2018 оны 06 сарын 14

teneg uil

0  |  0
Майхан (202.179.26.232) 2018 оны 06 сарын 14

”Эсгий майхан” хэнд хэрэгтэй юм?

0  |  0
Top