Д.Мөнхцэцэг: Ер нь ихэнх хүмүүс даруулга гэхээр барьдаг, дардаг, цус хаадаг зүйл гэж ойлгоод байдаг

2018 оны 06 сарын 29

Эмэгтэй хүн өөрт тохирсон биед тухтай даруулга байнга өмсөж байж арьс унжихгүй, биеийн галбираа зөв, сайхнаар нь хадгалах боломжтой гэдгийг тэр бүр мэддэггүй. Мөн халуун зунаар ч өмсөхөд хөлөргөхгүй, агаарын солилцоо маш сайн, биед эвтэйхэн нимгэн байвал ямар ч бүсгүй байнга өмсөхөд дуртай байх биз. Харин бидний энэхүү хүслийг нэг дор биелүүлж өгөх “Merrige Mongolia”-ийн менежер Д.Мөнхцэцэгтэй хэсэг хором ярилцлаа.

 

Сайн байна уу? “Мerrigе” брэнд Монголд орж ирээд хэр хугацааг үдэж байгаа вэ?

“Merrige” брэнд нь энэ 7 сард хоёр жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Монголд орж ирээд дөрвөн сар болоод байна. Богино хугацаа өнгөрч буй хэдий ч хэрэглэгчдэд маш сайн хүрч хүмүүс сайн мэддэг болсон байна лээ.

Бүтээгдэхүүнийхээ талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу? Бүтээгдэхүүний ид шид чухам юунд байна вэ?

Манай бүтээгдэхүүн нь эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг эрүүлжүүлэн,  галбиржуулан тураадаг. Учиргүй килограмм килограммаар нь тураадаггүй ч галбиржуулан турааж илүүдэл өөхийг хайлуулдаг. Яагаад ингэж эрүүлжүүлэн тураагаад байна вэ гэвэл манай бодинуудад агуулагдсан германиум гээд элемент нь бодисын солилцоог сайжруулж цусны эргэлтийг хурдасгадаг юм. Цусны эргэлтийг хурдасгаж өгсөнөөр өдрийн найман цаг өмсөхөд хоёр цаг биеийн тамираар хичээллэсэнтэй адил хэмжээний калорыг шатааж өгдөг. Хурдан урсаж буй цусны эргэлт нь судасны ханан дахь холестринийг үйл ажиллагааг идэвхжүүлж, бодисын солилцоог сайжруулдаг.

Ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийг бодвол дотор нь байгаа материалуудаараа ихэд ялгаатай бололтой?

Манай бүтээгдэхүүн хэвлий орчмоор галт уулын энергийн чулууг байршуулж өгсөн байгаа. Энэ галт уулын энергийн чулуу нь   байгалийн сөрөг ионыг ялгаруулж, савны цусан хангамжийг сайжруулдаг.  Тиймээс савыг дулаан байлгаж өгдөг. Эмэгтэй хүний сав даарах дургүй юм байна. Эмэгтэй хүн нас ахих тусам  савны цусан хангамж нь муудаж байдаг учир бие организм хэвлий орчимд улам их өөхөн давхарга үүсгэж эхэлдэг. Зарим хэрэглэгчид маань шууд өмсөж үзээд л мэдэрдэг. Манай Merrige Mongolia-н  хэрэглэгчид таатай мэдрэмж төрүүлж, дулаахан байна гэж хэлдэг.

Дотоожны доод хэсэгт хүр хорхойн шүлсээр нэхсэн 100 хувийн органик торгон даавуу байрлуулж өгсөн байдаг. Энэ даавуу нь хлораминд уусч алга болдог. Хүр хорхойн шүлс нь байгалиасаа 18 төрлийн амино хүчил агуулсан байдаг. Тэр амино хүчил нь эмэгтэйчүүдийн цавины борлосон хэсгийг цайруулж өгдөг.

 

Бүтээгдэхүүнийг хэр хугацаанд хэрэглэх заалттай байдаг вэ? Үр дүнгээ хэдий хугацаанд өгдөг бол?

 Манай бүтээгдэхүүнийг дор хаяж гурван сар хэрэглэж байж өөрчлөлтийг мэдэрнэ. Эмэгтэй хүмүүс нас яваад ирэхээр насны онцлогоосоо шалтгаалаад залхуурлын өвчин тусдаг гэнэ л дээ. Ийм төрлийн өвчинд нэрвэгдсэн хүмүүс энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэж эхлээд эрч хүчтэй болж буй талаараа сэтгэгдлээ хуваалцдаг. Хүний биеийн цусан хангамж сайжраад ирэхээр хүн тан уусантай ижил үр нөлөө үзүүлж хүний хууч өвчнийг сэдрээх тал ажиглагддаг. Ийм үед даруулгаа үргэлжлүүлэн өмссөнөөр эрүүлжих болно.

Савны хүйтэн хийг маш сайн гаргадаг, бодисын солилцоог эрчимжүүлдэг, биеэс хорыг маш сайн гадагшлуулдаг. Бумба тавиад хөхөрсөн хэсэг даруулга дор байх үед маш хурдан арилсан байсан. Энэ бодит жишээ.

Манай бодиг өмсөхөд нуруу тэгширч, бие их цэгцтэй болж эхэлдэг, тойргоороо шууд л нэг размер багасдаг. Гэсэн хэдий ч ямар ч даралт болон бачуурсан мэдрэмж төрүүлдэггүй. Ихэнх эмэгтэйчүүд өмсөж үзчихээд сул оргиод байна гэдэг. Дараа нь өөрийнхөө өмсөж ирсэн хувцсаа өмсөөд “хүүе ээ нээрээ багасчихсан байна” гэдэг. Өөрт дарамттай мэдрэмж өгөхгүй байхаар хүмүүс илүү чангыг авах гээд байдаг. Ер нь ихэнх хүмүүс даруулга гэхээр барьдаг, дардаг, цус хаадаг тийм зүйл гэж ойлгоод байдаг. Тийм зүйл орчин үед шал өөр болчихсон. Даруулга гэхээр тийм байж болохгүй. Хүний цусыг хааж боох нь өөрөө муу зүйл. Эд эс үхдэг, арьс харладаг зэрэг сөрөг зүйлс маш олон. Манай бүтээгдэхүүнийг өмсөх тусам биеийн арьс чангарч өнгө нь хүртэл гоё болдог.

Тэгэхээр насан туршдаа хэрэглэж болох нь ээ?

Эмэгтэй хүн бодиг өдөр тутамдаа өмсөж байх хэрэгтэй, болж өгвөл насан туршдаа. Тэгж байж эмэгтэй хүний биеийн арьс унжихгүй байна. Дэлхийн татах хүчний улмаас бидний арьс байнга л доошоо унжиж байдаг. Гэтэл манай бодиг өмссөнөөр газрын татах хүчнээс шууд л эсрэг үйлчилж эхэлдэг. Биеийн арьсыг өргөж өгч байгаа нь шууд л мэдэгддэг.

Даруулгыг тогтмол өмссөнөөр хөгшрөлтийг тодорхой хэмжээгээр барьдаг. Дулааны улиралд хөлс их гаргах уу гэж хүмүүс их асуудаг. Агаарын солилцоо маш сайн учир тийм зүйл байдаггүй. Маш нимгэн хөнгөн. Хоёр  хоног өмсөөд л угаах заавартай байдаг. Дотор эрхтний хорыг сайн гаргадаг учир боди маань үүнийг өөртөө шингээж хар үгээр хэлэхэд дүүрээд  германиум гэдэг бодис маань үйлчлэхээ больж эхэлдэг. Тэгэхээр заавал зааврын дагуу угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Манай барааг худалдаж авсан тохиолдолд Монгол заавар дагалдуулж өгдөг.

Зарим хүмүүс танай бүтээгдэхүүнийг өөр газар хямд үнээр худалдаалж байна гэж ярих юм? Энэ ямар учиртай вэ? Албан ёсоор оруулж ирдэг өөр байгууллага байдаг юм уу?

Хуурамч бүтээгдэхүүнүүд зах зээлд маш ихээр худалдаалагдаж байгаа. Манай бүтээгдэхүүн олон улсад зөвхөн нэг л үнээр худалдаалагддаг. Олон улсад бүгд нэг ижил үнээр л зарагддаг. Гадуур маш их хэмжээгээр олон төрлийн үнээр зарагдаж байна. Тэр манай үйлдвэрийн бүтээгдэхүүн биш. Материалд нь германиум байхгүй, хүр хорхойн шүлс, галт уулын чулуу зэргийг дуурайлгаад өөр юмаар орлуулж хийдэг. Шанхайд байдаг үйлдвэр маань  Хятадын цагдаагийн  байгууллагатай хамтран хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй цехүүдийг илрүүлэн арга хэмжээ авч байгаа. Одоогийн байдлаар 7-8 төрлийн дуураймал бараануудыг илрүүлээд байна. Merrige брэнд дэлхийн аль ч улсад ижил үнээр зарагддаг хатуу үнийн бодлоготой.  Хэдий албан ёсны эрхтэй Монгол дахь борлуулагч мөн ч гэсэн дур мэдэн үнэ нэмэх мөн хямдруулах эрхгүй. Тиймээс гадуур 175000с хямд худалдаалагдаж байгаа л бол хуурамч гэж ойлгож болно. Зөвхөн 2017 оны гуятай болон богино загварыг дуурайлгасан байгаа. Та бүхэн хямд зарж байгаа газрууд болон хувь хүмүүсээс 2018 оны загварууд тэр тусмаа өөрөөсөө хөхний даруулгатай загварууд асуугаад үзээрэй мөн бүсэлхий давсан өмд гэсэн загвар байна уу гэж асуугаарай. Тэдгээр хүмүүст огт байхгүй. Учир нь Хятад улсад дуурайлган хуулбарлаж хийгээгүй байгаа юм . Манайх цахим худалдаагаар бүтээгдэхүүнээ зардаггүй.  Хятад, Америкийн худалдааны сайтуудад манай бүтээгдэхүүн зарагддаггүй. Хятадын ТаоБао гэх мэт сайтуудад хуурамчаар ихээр зарагддаг гэдгийг дурдмаар байна.

Merrige Mongolia-ийн зүгээс бүсгүйчүүддээ хандан юу гэж хэлмээр байна вэ?

Merrige Mонголын зүгээс Монгол эмэгтэй хүн бүр Merrige бодиг хэрэглэж эрүүлжин, галбиржин өдөр тутмынхаа хэрэглээ болгоосой гэж хүсэж байна. Эрүүл мэнд гоо үзэсгэлэнгээ хадгалан улам сайхан болох боломж бид бүхэнд бий. Мөн даруулгыг зөвхөн жингийн илүүдэлтэй бүсгүйчүүд л хэрэглэдэг гэсэн өрөөсгөл ойлголт аль хэдийнээ ард хоцорсон шүү. Аль болох бага залуу наснаасаа, биеийн жин болон галбираа алдаагүй байгаа дээрээ өмсөж хэвшвэл төдий чинээ удаанаар биеийн гоо сайхнаа хадгалж үлдэх боломжтой билээ.

Ярилцсанд баярлалаа та бүхэнд ажлын амжилт хүсье.

Та бүхэнд ч бас амжилт хүсье.

 

Фэйсбүүк пэйж: Merrige Mongolia

Инстаграм: Merrige Mongolia

Утас: 80088779, 94495006

 

 

Сэтгэгдэл ( 47 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Худал мэдээлэл(202.9.40.187) 2021 оны 01 сарын 08

Хятадад www.Merrige.cn руу нэвтэрч ороод бүх мэдээллийг уншиж болно. Тэр дэлгүүр ч Taobao дээр бүтээгдэхүүнээ худалдаалдаг_Зөвхөн манайх, цор ганц гэж тархи угаахаа боль оо..

0  |  0
Сонирхогч(203.91.115.38) 2019 оны 07 сарын 31

Сэтгэгдэл уншлаа. Худлаа л яриад бна даа. Өндөр үнээр шахахаа болиоч. Үнэнийг хэлээ. Үнээ буулгаа. Тэнэгдэхээ болиочээ

1  |  0
сонирхоё(66.181.181.107) 2019 оны 04 сарын 11

танайх merreci-гиин дестрибютер юм уу?. байгууллага уу? хувь хүн үү? орой угааж тавиад ѳглѳѳ нь ѳмсѳѳд гарахад хатах уу? ѳнжихгүй ѳмсѳх боломж нь хэр бдаг бол? эдгээрт хариулт ѳгѳѳч

1  |  0
Нараа(66.181.161.103) 2019 оны 06 сарын 15

гоё юм бөйнаа.үнэ хэд вэ

0  |  6
нарантуяа(66.181.161.45) 2019 оны 04 сарын 12

маш сайхан санагдаж байна тэтгэвэрээ аваад очиж авнаа амжилт хүсие

0  |  2
taaldaa(210.186.145.25) 2019 оны 01 сарын 28

eniig omsood turdag bol ooroo yagad odoo ch iim targan heweere ym be hodolgoongui zalhuu bolhooro yu joohn amidrald oirhon ym yriachde 10jil ongorj bhad oorchlogdson ym bhgui ym shiwde

0  |  0
Urana(202.9.43.249) 2019 оны 04 сарын 07

Unshij uzle une hed ve?

0  |  2
Зочин(64.119.20.32) 2019 оны 04 сарын 12

Худлаа шуу, хуухнуудээ.... захилаад хийлгэхээр 700 000 аас 800000 мянган тогрог болдог юм. Гэтэл Америкт зарж байгаан 35$ юм бна лээ!!!!

5  |  2
altan(103.57.94.202) 2019 оны 01 сарын 29

mash ih bayrlalaa iim mundag ed bsinmuu bolomjtoi bolhooroo avnaa

0  |  1
Naraa(183.100.52.32) 2020 оны 08 сарын 28

Za bi ali tald ni orohgui gehdee 1 uneng helie.Bi koread 17 jil amidarch bgaa.Namaig zaluu bhad tsug neg zaluu ohin ajilladag bsan.Bi ehleed huntei suugaagui agashi l gej bodoj bsan.Tegsen dotno taniltsaad irsen 2huuhedtei huuhen bsan.Gehdee uamar ch gedes targalalt iluu harbingui.Harin ter nuuts ni buten bienii body daruulga bainga umsduguu haruulj bj bilee.Olon korea ajema nar yagaad tiim gedesgui goolig bdag neg nuuts ni bainga daruulga heregledegtei holbootoi .Bi ch bas duuraij bainga zuuh bolson.Odoo bi 50 hurch bgaa.Minii undur 168cm jin bol 60kg gedes harbin bol bhgui.Bie haa ch hungun amar

4  |  1
Sisi(66.181.184.94) 2019 оны 06 сарын 15

Gandirsiin 1 davhart yag eniig 2017 oniih 80000,2018 oniih ni 149000 geed zarj bna lee.

3  |  4
555555(202.21.116.2) 2019 оны 03 сарын 24

Энэ худлаа байх талтай юм байнаа. БИ АВЧ ХЭРЭГЛЭЭД САР ГАРУЙ БОЛЖ БАЙНА. Яг зааврынх дагуу 2 өдөр өмсөөд гараараа угаагаад өмсөж байгаа, 2 өдөр өмсөөд л сайн барихгүй болчих юм байна лээ. Үүнийг өмсөөд турна гэвэл андуурал шүү хүүхнүүдээ, Харин зүгээр илүү мах нэг их гүйж харайхад цэлцэгнээд эвгүй байдалд орохгүй баймаар юм байна лээ,

1  |  0
C.C(103.26.193.172) 2019 оны 05 сарын 12

Шал худлаа. Энийг өмсөөд, гаднаасаа тос түрхээд г.м-ээр турна гэдэгт итгэвэл арай тэнэг шүү. Хүмүүс.н турах хүсэл дээр дөрөөлж үнэтэй юмаа шахах гэж худлаа ориг гэж балай юм ярихаа боль.Хөдөлгөөн л хүнийг галбираа зөв хадгалахад тусална өөр юу ч биш

4  |  0
zochin(66.181.182.157) 2018 оны 09 сарын 29

oligtoi surtalaachee hayag haa bna budeg bna

0  |  0
taniay(66.181.182.157) 2018 оны 09 сарын 29

95 kg d taarah bna uu haa ochih be

0  |  0
hudlaa(202.9.41.187) 2018 оны 08 сарын 19

88-168 yuand l zaragddag. huuramch ch bas bga

0  |  0
hudlaa(202.9.41.187) 2019 оны 05 сарын 07

za ingetlee aimr hudlaa guruin bolohguiee hyatadad ugaasaa hyamdhan bdag. 458 yuan nii undsen unetei bolovch mash sain hyamdardag

2  |  2
zochin9(103.212.117.246) 2019 оны 01 сарын 28

ugaah zaavriig ni tavij uguuch

1  |  0
зочин(66.181.161.80) 2018 оны 08 сарын 16

Нас ахих тусам ямар нэгэн ажи амжуулчих юмсан гэж боддог юм л даа гэтэл чиний наад настай хүн залхуу болдог гэдэг дүгнэлт буруу л бна даа авмаар байсан ч чиний энэ дүгнэлт саад боллоо

0  |  0
Zochin(27.123.214.120) 2019 оны 01 сарын 29

Heregleed ur dun ni yamar talaaar setgegdel bn uu

1  |  0
Зззз(66.181.161.127) 2019 оны 02 сарын 06

Бүгд л манайх яг ориг гэхийн аль нь үнэн болоо?

0  |  1
Лхамхүү(66.181.187.136) 2020 оны 08 сарын 27

Хаягаа бичнэ үү очиж үзэж авьяа

1  |  0
Зочин(122.201.22.250) 2019 оны 06 сарын 15

Барихгүйгээр дарна гэж байх уу. Юмаа магтах гээд амаа олохгүй бурах юм. Залхуурлын өвчин ч гэх шиг. Доромжилчих юм байна л даа. Хувцас солих өрөө битгий хэл хөшиг ч байхгүй өрөөнд хэдэн бараагаа тавьчихаад өмсөөд үз ч гэх шиг.

4  |  1
zochin(103.212.119.210) 2019 оны 04 сарын 09

Sawnii tsusan hanganj muuddag genuu sawand ymar tsusan hangamj bdiin boloo hmm

1  |  0
Зочин(64.119.26.247) 2018 оны 07 сарын 25

Өөрөө мялтайсан юм бхаар тэгээд хэн үнэмших юм бэ? Авцалдаатай бмаар юм

0  |  0
T(122.201.21.24) 2018 оны 07 сарын 23

Asuuhleer belen bhgu ged bsan odoo songolttoi irsenuu huuramchiig yaj yalgah be

0  |  0
zochin(66.181.191.120) 2018 оны 06 сарын 29

DARUULGAGUI NIIGEM

0  |  0
Зочин(103.9.90.50) 2021 оны 11 сарын 05

Эмэгтэй хүмүүс нас яваад ирэхээр насны онцлогоосоо шалтгаалаад залхуурлын өвчин тусдаг гэнэ л дээ.... Энэ юу гэсэн үг вээ? Арай хэтийдсэн дүгнэлт биш үү?? Хүнээсээ л шалтгаалах байх. Орчин цагт эр хүний хийдэг ажил багасаад, эм хүний хийдэг ажил улам бүр ихсээд л байгаа шүү!

2  |  0
Top