Нисдэг хар хорхойн нүүдэл нийслэлийг дайран өнгөрөх тухай мэдээлэл түгээд байна. Тиймээс эцэг эхчүүд маань нялх балчир, үр хүүхдээ хазуулахаас сэрэмжлээрэй.
Хар хорхой нь хүн хаздаг ч ямар нэгэн ноцтой хор хохирол учруулдаггүй ажээ. Гэвч унтаж буй хүний чих, хамарт орох аюултай учраас иргэд болгоомжлох хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд шөнийн цагаар Яаралтай түргэн тусламжид хүүхдийн чихэнд хорхой орлоо гэх 20 гаруй дуудлага өдөртөө ирж байжээ. Мөн шавьжны харшилтай хүмүүс хазуулвал харшил нь хөдлөх магадлалтай гэдгийг мэргэжилтнүүд анхааруулав.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
su batboldod duulgaj bolohgvi l medee bn . 5 ter bumiin zarlag bicheed suuj baihaas siihgvi ulugchin shvvdee .