Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 04 тоот “Осол, гэмтлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангах болон иргэд үйлчлүүлэгчдийг тус эмнэлгийн орчинд эмнэлзүйн болон эмнэлзүйн бус эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдлыг ханган ажиллах, эмч, ажилчдыг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн “Онцгой байдлын хэлтэс”-тэй хамтран тус хэлтсийн сургагч багш Д.Болдыг урьж “Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулан нийт 310 гаруй эмч, ажилчдыг хамрууллаа.
Тус сургалтын хүрээнд эмнэлгийн орчинд хэрхэн гал унтраах хэрэгслийг ашиглах, гамшиг, ослын хор уршиг, тэдгээрийн ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх болон болзошгүй осол, гэмтлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж, мэдээллээр хангалаа.
Сэтгэгдэл ( 0 )