АНХААР: Голио сорж болохгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 15

Нэлээд эрт цагаас голионы бөгс сорох нь биеийн өвчинд сайн, зарим өвчнийг эдгээдэг гэх үгс яг л домог яриа шиг олны дунд тархсаар ирсэн билээ. Энэхүү явган ярианаас үүдээд хөдөө өссөн хүүхдүүд саваагүй, сониуч зандаа хөтлөгдөн голио сорж үзэх нь элбэг байдаг аж. Хүүхэд гэлтгүй томчууд ч голио сордог байна. Харин үүнийг маш буруу үйлдэл хэмээн нэгэн эмч зөвлөжээ.

Тэрээр "Залуу хүн мэдлэггүйгээсээ болоод маш буруу үйлдэл хийж байна. Маш товчхон тайлбарлая. Азийн орнууд тэр тусмаа өмнө Хятад, Юннань, Японд ургамлын харшилд царцааг хэрэглэдэг. Царцааны бэлдмэл гэж байхаас гадна шууд хуурч иддэг. Харин голиог огт хэрэглэдэггүй юм. Голио өвс ургамлаас гадна махан идэштэй. Энд тэндэхийн сэг зэм, үхсэн мэрэгчээр хооллодог. Ихэнх голионы гэдсэнд туузан хорхой үржсэн байдаг бөгөөд голионы гэдсийг гаргаад үзэхээр мушгираад байж байдаг.

Адуу, үхэр өвс идэж байхад голио хазагдаж гэдсэнд нь орсноор туузан хорхой үржиж, адуу, үхэр турж эцэстээ үхэхэд хүрдэг. Хүний ходоодонд орсон нь шулуун гэдэс, бүдүүн гэдсэнд үржиж том цүдгэр гэдэс үүсгэж, эсвэл турж эцэж амьдаараа өтний хоол болж эхэлдэг. Зарим нь урт болсоор байгаад ходоодны амаар цухуйж гарч ирэх нь бий. Мөн гэдсэн дотор нь туузан хорхой өндөглөж шулуун гэдэс болон шүлсээр гадагшилдаг бөгөөд ахуйн замаар эргэн тойрондоо халдварлаж өвчлүүлдэг. Ам, шүлс, аяга, гар, ор хөнжил гэх мэт замаар өндөг халдварлаж, дараагийн хүний ходоодонд үржиж эхэлдэг. Тиймээс олны үгийг дагаж өөрийгөө болон үр хүүхдээ хордуулахгүй байхыг хүсье" хэмээсэн байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(212.253.231.59) 2018 оны 07 сарын 16

хятадууд л тэгж сорж,идэж заваардаг гээ биз дээ.сэжгийн хүүрнүүд. би анх 16-17-той байхдаа голио хараад үхтлээ айгаад хар хурдаараа гүйж байлаа.ийм том хорхой анх удаа хараад тэр,ёооо.одоо ч гэсэн зэвүүн шүүү.гэхдээ алж чадахгүй л дээ, хихи

0  |  0
anje(182.160.36.45) 2018 оны 07 сарын 15

бурхан минь сургаар эмчилж болохгүй ээ

0  |  0
иргэн(202.179.27.169) 2018 оны 07 сарын 15

Үнэн шүү

0  |  0
Нар(202.179.24.150) 2018 оны 07 сарын 14

Сэжгийн юмаа

0  |  0
Top