Баяр наадмын үеэр нийт 336 эх амаржиж, 337 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 191 нь хүү, 146 нь охин гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Ингээд баярын өдрүүдийн эрүүл мэндийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэе.
- 2018 оны 07 дугаар сарын 11-15-ны17:00 цагийн байдлаар Улсын хэмжээнд түргэн тусламжийн 4750 дуудлага ирсний 83% насанд хүрэгчдийн, 17 % хүүхдийн дуудлага эзэлсэн байна.
- Эмнэлэг, төвүүдийн яаралтай тусламжийн тасгаар 7099 үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан
- Нийт 336 эх амаржиж, 337 амьд төрөлт бүртгэгдсэний 191 нь хүү, 146 нь охин байна.
- Нас баралтын 61 тохиолдол бүртгэгдсэнээс насанд хүрэгчидийн 52 тохиолдол,0-5 хүртэлх насны хүүхдийн 7 эндэгдэл Төв, Говь-Алтай, Орхон, Баян-Өлгий, Хэнтий, НЭМГ болон ЭХЭМҮТ-д, 5-19 насанд 2 тохиолдол гарсан байна.
- Нийтийг хамарсан ноцтой тохиолдол /гэмтэл, бэртэл, түлэгдэлт, хоолны болон архины хордлого гэх мэт 4 тохиолдол 2018 оны 7 дугаар сарын 11-ны өдөр /Орхон аймагт 2, Дорноговь аймагт -1, Өвөрхангай аймагт -1/ тус тус бүртгэгдсэн, 7 дугаар сарын 12-15-ны хооронд дахин бүртгэгдээгүй байна.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Mongold erchuud ni tsuuhun gej humuus bodood bdag ni buruu, huisiin tentsvertei l gej bodoj bn