Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/-ийн халдвар нь ХДХВ-ээр үүсгэгддэг архаг явцтай халдвар юм.
Дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд зовиур илрэхгүй ч халдвараа тараах эрсдэлтэй байдаг.
ХДХВ-ийн халдвар тээгч болон ДОХ-той өвчтөн
o Бэлгийн зам: ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох
o Цусаар: Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх
o ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд: жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөний сүүгээр
o Шүлс
o Нулимс
o Хоол хүнс, аяга халбагаар
o Агаар дуслын зам /ханиах, найтаах зэрэгт шүлсээр/
o Шумуул болон бусад төрлийн хорхой шавьж
o Хамт амьдрах, ажиллах, суралцах
o Тэврэх, үнсэх
o Бассейн, халуун ус, бие засах газар зэрэгт орох
o Хосууд бие биендээ үнэнч байх
o Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, тэвчих
o Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх
!ДОХ нь одоогоор төгс эмчилгээгүй үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос
урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
!Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын тархалт бага түвшинд байгаа хэдий ч
өртөмтгий байдал маш өндөр.
!ДОХ зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, харин нийгэм болон хөгжлийн
асуудал.
!Эрүүл саруул харагдаж байгаа хүн ХДХВ-ийн халдвартай байж болно.
!Ямарч өвчин туссан тэр бол хувь хүний нууц. Хэн ч түүнийг задруулах
эрхгүй. Бас өвчин авсаны төлөө хүнийг элдвээр гутаан доромжилж
болохгүй. Харин цаг алдалгүй шинжилгээ өгөх нь зөв шийдвэр болно.
!Хэнийг ч гаднаас нь хараад халдвар тээгч гэдгийг мэдэх боломжгүй. Иймд
зөвхөн халдвартай нь мэдэгдсэн цөөхөн хүмүүс рүү анхаарлаа чиглүүлэх
биш, харин хүн өөрөө хариуцлагатай байх нь ДОХ-оос хамгаална.
!ХДХВ/ДОХ-той хүмүүст удаан амьдрах боломж байна. Харин гутаан
доромжлол, ялгаварлан гадуурхалт нь цаг алдалгүй эмчилгээ авахад хориг
саад болдог.
Мөн. Гэхдээ бусад Бэлгийн Замаар Дамжих Халдвар (БЗДХ)-уудаас ялгаатай нь ДОХ-ыг төгс эдгээх боломжгүй. Бусад БЗДХ-тай байх нь ХДХВ-ийн халдварыг авах болон тараах боломжийг 3-10 дахин ихэсгэдэг.
Энэ нь тухайн хүн ХДХВ-ийг тээгч буюу ХДХВ-ийн халдвар авсан гэсэн үг. Гэхдээ энэ нь тэр хүнийг олон өвчний шинж тэмдэг илэрсэн ДОХ өвчнөөр өвчилсөн гэсэн үг хараахан биш.
Халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл ойролцоогоор 3 сар (заримдаа 3-6 сар)өнгөрдөг. Энэ 3 сарын хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй байж болох тул ХДХВ оношлогдохгүй. Энэ үеийг “Цонх үе” гэж нэрлэдэг. Иймээс ямар нэгэн эрсдэлтэй үйлдэлд өртсөн бол 3 сарын дараа дахин шинжлүүлэх хэрэгтэй.
Хэн ч ХДХВ-ийн халдварыг авч болно. ХДХВ нь яс үндэс, шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжил, боловсрол, бэлгийн харьцааны шинж төрхөөс үл хамааран халдварлана.
Үгүй. Тухайн хүнийг хараад таних боломжгүй.
ДОХ-ыг төгс эдгээх эмчилгээ хараахан гараагүй боловч амьдрах хугацааг уртасгах эмийн эмчилгээ байдаг.
ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамт ажиллах, амьдрах, хооллох, асрах, тэврэлдэх зэрэгт халдвар авахгүй. Зөвхөн халдвартай хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл хүний биед нэвтэрсэн тохиолдолд л халдвар авна.
ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх алтан дүрэм буюу ABCD-ын дүрмийг мөрдвөл халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.
А: Тэвчих (гэрэлтлээ бэлгийн харьцаанд орохгүй байх, гэрлэсэн бол
тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах)
B: Бие биедээ харилцан үнэнч байх
C: Бэлгийн харьцаанд орох бүртээ бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх
D: Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах
Сэтгэгдэл ( 0 )