“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 28

Жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зохион байгуулахаар шийдвэрлэн, ерөнхий удирдамж, 2018 оны 8 дугаар сард хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг Эрүүл мэндийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/295 дугаар тушаалаар баталлаа.
Тус сарын хугацаанд эрүүл мэндийн ажилтны эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд өөрийн байгууллагын түвшинд тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, салбарын шилдэг шалгаруулах, Эрүүл мэндийн сайдын нэрэмжит оюутны тэтгэлэг олгох ёслолын арга хэмжээ, эрүүл мэндийн ажилтан, хамт олны үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилах, хөдөлмөрийн яармаг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтыг тус тус зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллах юм. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top