Бороотой үед нүүрээ хэрхэн арчлах вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 28

 Бороо орж, цаг агаарын байдал байнга өөрчлөгдөж байгаа үед нүүрээ хэрхэн арчлах талаар зөвлөгөө бэлтгэлээ.

-Нүүрээ сайн угааж, цэвэрлэж байх хэрэгтэй гэдгийг уншигч та хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Үүн дээрээ нэмээд арьсандаа чийгшил сайн өгч байгаарай.

-Бороотой үед ч нарны хамгаалалттай тос түрхэж байгаарай. Нарны тусгал нь бүрхэг өдөр ч арьсанд нөлөөлж байдаг.

-Бороонд норсон арьстай удаан явах нь бохирдол үүсгэж, нүүрээр юм гарахад хүргэдэг. Иймээс арьсаа байнга хуурай байлга.

-Сэрүүн өдөр та цангахгүй байсан ч 8-10 аяга ус заавал ууж байгаарай. Хүний бие, арьс нь усаар дутагдаж байдаг.

-Бороотой гэлтгүй ямар ч үед гараараа нүүрэндээ бүү хүр. Хүний гарт наалдсан нян арьсанд тарж батга үүсгэнэ.

-Арьсаа долоо хоногт 1-2 удаа гуужуулж байгаарай. Гуужуулсныхаа дараа тэжээл сайн өг.

-Нойроо сайн ав. Унтахад хамгийн тохиромжтой цаг бол 22:00-23:00 байдаг. Энэ үед нойрсож байх нь арьсыг хамгийн сайн амраадаг.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top