Унтахын өмнө хоол идвэл зүрхний өвчин олно

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 02

Орой болсон хойно юм идэх нь илүүдэл жинтэй болоход хүргэдэг төдийгүй, зүрх-судасны элдэв өвчин, чихрийн шижин тусах эрсдэлийг ихэсгэдэг байна. Энэ тухай материал “Experimental Physiology” сэтгүүлд нийтлэгджээ.

Мексикийн үндэсний бие даасан их сургуулийн эрдэмтэд хоногийн янз бүрийн цагт хооллож байсан хархнуудын цусан дахь хортой өөх буюу триглицеридын хэмжээг судласан байна. Эхэнд хэсэг хархыг ердийн байдлаар хооллож, харин хоёр дахь хэсэгт харханд унтахынх нь өмнө нэмэлтхоол өгч байжээ.

Хоёр дахь хэсгийн мэргэчдийн цусан дахь өөхний хэмжээ нэлээд их болсныг туршилтын явцад илрүүлсэн байна. Энэ үзүүлэлт нь чихрийн шижин болон зүрхний асуудалтай болох эрсдэлийг ихэсгэдгийг судлаачид тэмдэглэжээ.

Хархан дээр хийсэн туршилтын дүн нь хүний хувьд ч байж болох юм гэж эрдэмтэд хэлсэн байна. Биологийн цагаа анхаарч,амрах шаардлагатай тэр үед бие махбодидоо хоолоор ачаалал өгөхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top