П.Н.Шастины нэрэмжит клиникийн III эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийг 2013 оны 12 дугаар сард Төрийн шагналт, Ардын эмч Ж.Хайруллагийн нэрэмжит болгож байсан билээ.
Монголд мэдрэлийн мэс заслыг анх нэвтрүүлж, ийм өвчтэй мянга мянган хүнийг үхлээс аварсан алтан гартан бол П.Н.Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн зөвлөх эмч Ж.Хайрулла байлаа.
Түүнийг мэдрэлийн мэс заслын “загалмайлсан эцэг” гэдэг. Арга ч үгүй биз, Монголд мэдрэлийн мэс засал хийх нь бүү хэл ийм өвчин байдгийг ч мэдэхгүй үеэс өдгөө хүртэл ажиллаж, олон шавь нараараа хүрээлүүлж явсан хүндтэй нэгэн шүү дээ. Харамсалтай нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын эмч, төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Ж.Хайрулла долоодугаар сарын 31-нд бурханы орноо заларч, монголын эрүүл мэндийн салбарт хүнд гарз тохиолоо.
Ж.Хайрулла нь 20 гаруй мянган хүнд мэдрэл, нуруу нугасны мэс засал хийж байсан алтан гартай эмч юм. Ум Сайн Амгалан болтугай.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
Um Sain amgalan boltugai
um sain amgalan boltugai
Um mani bad mi hum
Ум ма ни бад мэ хум
Құметті Хайрош мұғалімнің қазаға ұшырауына қайғыра отырып, топырағы торқа болсын,аллам алдынан жарылқасын деп ! барлық туыстарға қайғыра көңіл айтамын!э
Ум ма ни бад михум