Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд 2018.08.03-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ансан хотын “ДАНВОН” эмнэлгийн захирал Чэ Сог Гуан болон төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд Данвон эмнэлгийн төлөөлөгчдөд хүндэтгэл илэрхийлэн, Өмнөговь аймгийн зүрхний ховдол цоорхой хүүхдүүдийг БНСУ-ын “Данвон” эмнэлгийн хагалгааны тэтгэлэгт хамруулж бидэнтэй хамтран ажиллаж ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ.
Мөн цаашид хамтын ажиллагааныхаа хүрээнд Өмнөговь аймгийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах болон эрүүл мэндийн салбарын бүхий л чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ. “Данвон” эмнэлгийн захирал Чэ Сог Гуан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газартай санамж бичиг байгуулахад таны оруулсан хувь нэмэрт талархаж байна. Таны саналыг хүлээн авч цаашид эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг bмэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж тухайн салбарыг бүх чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
www.zindaa.mn
Д.Уянга-Ундрал
Сэтгэгдэл ( 0 )