Бүсгүйчүүд бидний гоо сайхны үнэнч найзуудад багагүй зүйлс орох байх. Таны хэрэглэдэг тос, хумсны будаг, үсний сэнснээс авхуулаад хичнээн маш олон зүйл байгаа гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа сүүлийн үед сошиал ертөнц бидний амьдралын нэгээхэн хэсэг болсонтой холбоотой янз бүрийн зөвлөгөө, мэдээллийг нэгнээсээ авах болжээ. Үсэндээ буруу бүтээгдэхүүн түрхэснээс болж үсний хайчаараа үсээ хайлуулсан охины бичлэгийг үзэж байсан байх. Нэг нэгнээсээ мэдээлэл авахдаа бүрэн төгс судлаж мэдээгүйгээс үүн шиг хохирсон тохиолдолууд багагүй гарах болсон учир бүсгүйчүүддээ зориулан үсний бэхжүүлэгч лак, хөөс, гель зэрэг бүтээгдэхүүнийг ямар тохиолдол ашиглавал зохимжтой болон хохиглодог тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Үс ангижруулагч бол үсийг зөөлрүүлж, намирсан болгох үүрэгтэй. Мөн нар салхинд гандахаас хамгаалж өгдөг. Гэхдээ өтгөн ,сэнс индүү их хэрэглэдэг, будагтай гэмтэлтэй хатуурсан үсэнд илүү тохиромжтой. Хэрвээ таны хэрэглэдэг шампунь хүчтэй найрлагатай, ангижруулагч давхар агуулсан бол ангижруулагч давхар ашиглах хэрэггүй. Ангижруулагчийг бид хэрэглэхдээ шампуньтай адил үсэндээ нэлэнхүүд нь түрхэж хэрэглэх гээд байдаг нь маш буруу. Энэ нь зөвхөн үсэнд тэжээл өгөх зориулалттай тул хуйхнаас 5 см орчим зайтай түрхэж 20-30 секунд массажлаж өгөн бүлээн усаар зайлж байгаарай.
Үсний лак нь хэвийг хадгалж удаан барих зориулалт бүхий хүчтэй үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Өдөр тутамдаа байнга хэрэглэхэд тийм ч тохиромжтой биш. Үснийхээ хэвийг удаан алдагдуулахгүй байх зайлшгүй шаардлагатай үед хэрэглэхийг зөвлөж байна. Лакаа сэнсдэж, ороож янзалсныхаа дараа 20-30см зайнаас үс рүүгээ жигд шүршиж хэрэглэнэ. Янзлахаасаа өмнө хэрэглэж болохгүй.
Хөөс нь таны үсийг хамгаалж, илүү хөвсгөр харагдуулахад тусална. Мөн таны ороож, индүүдэн янзалсан үс хэвээ илүү удаан барих болно. Үсэндээ жигд тарааж өгөхгүй бол наалдамхай замбараагүй болох гээд байдаг тул жижиг хэмжээтэй арган дээрээ авч чийгтэй үсэндээ дунд хэсгээс нь үзүүр хүртэл нь түрхэн самаар жигд тарааж өгөөрэй.
Гель хэрэглэхэд нэг анхаарах зүйл бол хэт ихдүүлж болохгүй. Учир нь үсийг нэг хэлбэрт удаан тогтооход зориулагдсан маш хүчтэй найрлагатай тул ихээр хэрэглэвэл үсийг гэмтээдэг. Мөн үсийг гялалзуулж өгдөг тул ихдүүлсэн тохиодолд тослогтсон мэт харагдуулах талтай. Гэхдээ гель нь үсийг өө сэвгүй, маш гайхалтай харагдуулж чаддаг.
Вакс бол гельтэй үүргийн хувьд төстэй үсийг барьж тогтоох зориулалттай. Гель шиг хатууруулж гялалзуулахгүй ч гелийг бодвол арай бага хугацаанд чанараа барьдаг.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Үсний лакнаас бусдыг хэзээ нь хэрэглэх талаар хэлж өгсөнгүй дээ