Өнөөдөр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтдээр ЕБС-ийн Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш нар бэлтгэх сургалтын нээлт боллоо. Уг сургалтын нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгчид оролцов.
2018 оны 8 дугаар сарын 13-наас 17-ныг дуустал 5 хоног үргэлжлэх энэхүү сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газрын бага боловсролын болон эрүүл мэндийн сургалт хариуцсан мэргэжилтэн, ЕБС-ийн биологийн багш нийт 90 хүн хамрагдаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эх орныхоо түүх, соёлыг судлах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг оруулна” гэж тусгасан.
Энэ ажлын хүрээнд БСШУС-ын сайд, ЭМЯ-ны сайдын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/004/А/01 хамтарсан тушаалаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдан, сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлыг ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хамтран боловсруулж батлан өнөөдөр Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтаа эхэлж байна.
Эрүүл мэндийн боловсрол нь суралцагчид насан туршийн эрүүл амьдралын хэв маягийн талаархи хувь хүний хариуцлагыг ухамсарлан, өөрийн болон бусдын, цаашлаад хүрээлэн буй орчныхоо эрүүл байдлыг хүндэтгэх хандлагыг хөгжүүлэхэд тусална.
2018-2019 оны хичээлийн жилээс ЕБС-ийн бүх ангид Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй сургалтад хамрагдсан багш нар эрүүл мэндийн хичээлийг заах юм.
НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр бага ангийн багш нарт зориулсан сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамжийг 11000 ширхэг, суурь, бүрэн дунд боловсролын багш нарт сургалтын хөтөлбөр, зөвлөмжийг 7000ширхэгийг хэвлэж мэргэжлийн багш нарт хүргэхээр бэлтгээд байна.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Иймэрхүү сургалтыг сайн явуулах хэрэгтэй Эрүүл мэндээс гадна ахуйн хэрэглээний зөв хэрэглээ болон угаалгын нунтаг болон бодисууд,химийн найрлагатай үсний болон бусад гоо сайхны бодисын хэрэглээ зэргийн бодит нөлөөг бас хүүхдүүдэд бас ээж аав нарт сургалт ормоор байгаа шүү Хүмүүс мэдлэггүйгээс буруу хэрэглээгээр дамжуулан олон өвчлөлд өртдөг тул урьдчилан сэргийлэх хэрэгтэй