Тусламж үйлчилгээний бэлэн байдлыг эрчимжүүлж ажиллана

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 17

2018 оны 8, 9 дүгээр саруудад бороо ус ихтэй байгаль, цаг уурын гэнэтийн гамшиг нийт нутгуудаар үргэлжлүүлэн тохиолдож байгаатай холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир тус эмнэлгийн захиргааны нийт албадын удирдах ажилтны ээлжит бус шуурхай хурал зохион байгуулж, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг эрчимжүүлэн ажиллах талаар үүрэг даалгавар өглөө.
Тус хурлаар байгаль, цаг уурын гэнэтийн гамшигт үзэгдэлд богино хугацаанд хариу арга хэмжээ авч ажиллах үйл ажиллагааг бэлтгэн зохион байгуулж, тус эмнэлгийн гамшиг онцгой байдлын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийж, нөөцийн бэлэн байдлыг ханган ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.



Мөн тусламж үйлчилгээний түргэн шуурхай, бэлэн байдлыг эрчимжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан албан хаагчдын ажлын сахилга хариуцлага, ёс зүй, харилцаа хандлагын хэм хэмжээ, ажлын цагийн ирц, нягтралд тогтмол хуваарийн дагуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг тогтмол хангуулан ажиллах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2018 оны 08-10 саруудад “Тусламж үйлчилгээний бэлэн байдлыг эрчимжүүлэн ажиллах”  төлөвлөгөө гарган ажиллахыг захиргааны холбогдох албадын удирдлагуудад үүрэг болголоо.

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top