Үтрээ хэдий нууц байдаг ч хамгийн их арчилгаа, анхаарал, халамж хэрэгтэй эмэгтэйчүүдийн нандин эрхтэн юм. Секс хийх үед савнаас хий гарах, бэлгийн харьцаанаас таашаал авахгүй байх, үтрээ хэт хуурайших, төрснөөс болж үтрээ сунах, үтрээ хана болон умай унжих, бэлгийн хавьтлын үед өвдөж хорсох, цистит зэрэг олон таагүй асуудал эмэгтэйчүүдийн дунд нийтлэг байдаг.
Эдгээр эмгэгүүд үүсдэг үндсэн шалтгаан бол үтрээний булчингийн /аарцаг ёроолын булчин/ сулрал юм. Доорх зурган дээр үзүүлсэнчлэн давсаг, үтрээ , аарцгийг холбосон аарцаг ёроолын булчин байх бөгөөд тэрхүү булчин суларснаас цагаан мах эргэх, үтрээ сунах, давсагны эмгэгүүд бий болдог. Энэхүү булчин сулрах хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл бол жирэмслэлт болон төрөлт юм. Мөн зулбалт, үр хөндүүлэх, гэмтэл, удамшил, таргалалт, стресс, суудлын ажил, өтгөн хаталт зэргээс үүдэлтэй байдаг. Тиймээс та төрсөн л бол нууцхан эрхтэндээ анхаарал халамж тавих нэн шаардлагатай.
Та аарцаг ёроолын булчингаа эрүүл, хэвийн, чанга, уян хатан байлгаснаар төрөх үед арьс урагдахгүй, гэр бүлийн дотно харилцаа сайхан болж, дур ханаж, үтрээний элдэв өвдөлтөөс ангижрахаас гадна давсагны эмгэгүүд /цистит, шээс задгайрах, шээсээ удаан барьж чадахгүй байх гэх мэт/ шамбарам өвчин зэрэг асуудлаас урьдчилан сэргийлж, давхар эмчлэгдэж байгаа юм. Нэгэнт оройтсон, өнгөрсөн гэж өөрийгөө зөнд нь бүү орхиорой. Та төрснөөсөө хойш 6 долоо хоног, 5 жил бүр 20 жилийн дараа ч эмчилгээний үр дүн хэвээрээ байдаг бөгөөд үтрээний булчингаа чангалахад хэзээ ч оройтдоггүй юм шүү бүсгүйчүүдээ!
ГЭМТЭЭХГҮЙГЭЭР нөхөн сэргээх физик эмчилгээг "LaSante" эмнэлэг нь албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа нэвтрүүлсэн бөгөөд эмчилгээнд хамрагдсан үйлчлүүлэгч бүр өндөр сэтгэгдэлтэй байгааг дуулгахад таатай байна.Өөртөө болон гэр бүлдээ хайртай эмэгтэй танд зориулан бэлтгэлээ.
Хаяг: Хан-Уул дүүрэг, Зайсан толгойн урд энгэр "Seoul Royal County" эсрэг талд
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/lasantecenter/
Сэтгэгдэл ( 0 )