БЗДХ/ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 25

Хүний дархлал хомсдлын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий үндэсний хорооны хурал өнөөдөр Эрүүл мэндийн яаманд боллоо. Хурлаар  ХДХВ/ДОХ, БЗДХ-ын өнөөгийн байдал, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, хорооны 2018-2019 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд гишүүдийн саналыг тусган батлах, хэрэгжүүлэх арга хэмжээг авах талаар ярилцлаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд хэлсэн үгэндээ манай улс зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажилгүйдэл, ядуурал, хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, улмаар архи хэтрүүлэн хэрэглэх, эрт бэлгийн харьцаанд орох, бэлгийн олон хавьтагчтай байх, биеэ үнэлэх зэрэг эрсдэлт зан үйл газар авч, 1990 оноос хойш БЗДХ-ын өвчлөл эрс нэмэгдсэн.

 

Өнөөдрийн байдлаар Монгол улс ХДХВ/ДОХ-ын тархалт багатай орны тоонд ордог боловч сүүлийн 5 жилд бэлгийн замаар дамжих халдвар нийт халдварт өвчний дотор 3 дугаар байрт тогтмол орсоор байна.
ХДХВ/ДОХ, БЗДХ-ын тархалт нэмэгдэж, тархалтыг нөхцөлдүүлж буй, даамжруулж буй хүчин зүйлс, өртөж буй хүн амын бүлэг өөр өөр, ихэвчлэн эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд, мансууруулах бодис тарьж хэрэглэгчид, биеэ үнэлэгчид өртөж байна. 

Ийм учраас Бэлгийн замаар дамжих халдвар, Хүний дархлал хомсдолын вирүсийн халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагааг төрийн нэгдсэн бодлогын хүрээнд үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үндэсний хариу арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэхэд Засгийн газар, Үндэсний хорооны гишүүдийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ф(202.126.89.52) 2018 оны 08 сарын 26

22 хүртэл насныхныг үнэгүй эмчильеээ. Тэгж байж тархалт нь багасна.

0  |  0
Иргэн(202.9.42.220) 2018 оны 08 сарын 25

ГЭР БҮЛИИН ХУУЛИИГ ЧАНГАТГАХА ХЭРЭГТЭЙ ЭРҮҮГИИН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ НААНА ЧИНЬ СУУЖ БАЙГАА ХҮМҮҮС ЧАДАХ УУ ҮЛГЭР ДУУРИАЛАЛГҮЙХҮМҮҮСЭЭС ЮУ СУРАХАВ БОЛОРМАА ГЭЭД ГЭР БҮЛ ТОГТВОРГҮЙ БОЛ ҮР ЖИЛ СЕЛЕКЦИ НААД ӨВЧНҮҮДИИГ ТАРААГЧ НЬ ИХ Л БОЛНО ГЭР БҮЛИИН ГАДУУРХИ АМЬДРАЛ МӨН ТӨРД ТОГТВОРТОЙ ГЭР БҮЛТЭЙ ХҮНИИ АВЧ БАЫХ ЁСТОЙ ШҮҮ ТӨРИИН АЛБАН ХААГЧ НАРЫГ ҮЗЛЭГТ ОРУУЛДАА НААДУУЛААС ЧИНЬ ТЭМБҮҮ ДОХ ГАРЧ МАГАДГҮЙ ИИМ ЭТИКГҮЙ ХҮМҮҮС ДЭЭ

0  |  0
mgl(202.9.43.116) 2018 оны 08 сарын 25

төр засгаас онцгой бодлого барьж, хатуу тэмцмээр байна. албадан эмчлэх, эмчлэгээнээс зугатвал шийтгэл оногдуулах, эмчлэх боломжгуй болбол секс хийх боломжгүй, үргүй болгох гээд олон арга хэмжээ авах хэрэгтэй.

0  |  0
Top