“Хил дамжин халдварлах мал, амьтны гоц халдварт өвчний хяналт” бүсийн зөвлөгөөнийг 2018 оны 8 дугаар сарын 22- 23-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Азийн 20 гаруй орон болон олон улсын байгууллагын 70 гаруй зочид төлөөлөгчид, малын эмч мэргэжилтнүүд оролцлоо. Уг хоёр өдрийн зөвлөгөөнөөр Ази тив ялангуяа Зүүн Азийн нутаг дэвсгэрт гарч буй мал, амьтны гоц халдварт өвчнүүдийн нөхцөл байдал, дэлхийн болон бүсийн хэмжээнд хэрэгжүүлж буй стратеги, арга хэмжээний талаар харилцан мэдээлэл сонсож, туршлага солилцож, хэлэлцүүлэг хийлээ.
Энэхүү арга хэмжээний үеэр хил дамжин халдварлах мал, амьтны гоц халдварт өвчний хяналтын асуудал зөвхөн нэг улсын асуудал биш бөгөөд үүнтэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа чухал юм гэдгийг онцолсон юм. Монгол Улс Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг УИХ-аараа 2017 оны 12 сард баталсан бөгөөд мал эмнэлгийн бүтэц тогтолцоо, үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэх хууль эрхзүйн нөхцөл бүрдэж байгааг төлөөлөгчид дурдаж байлаа. Энэхүү бүсийн зөвлөгөөн Мал эмнэлгийн ерөнхий газар шинээр эмхлэн байгуулагдаад хамтран зохицуулж буй гадаад хамтын ажиллагааны томоохон арга хэмжээ болж байна.
Сэтгэгдэл ( 0 )