Монголд анх удаа сүүлийн үеийн нөхөн сэргээх физик эмчилгээгээр мэсгүй, эмийн бус аргаар шамбарам, цистит, шээс задгайрах, үргүйдэл, эрт цэвэршилт, бэлгийн харьцаанаас таашаал авахгүй байх, төрсний дараах булчин сулрал зэрэг өвчний төгс эмчилгээг “Ла Санте” эмнэлэг нэвтрүүлсэн буй билээ. Ла Санте эмнэлэг нь “Эрүүл МОНГОЛ эмэгтэй, Элэг бүтэн гэр бүл” гэсэн уриатайгаар хоёр гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү эмнэлэг нь 2016 оноос эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн эмнэлэг болон өргөжсөн төдийгүй PHENIX нано аппаратыг Монголд албан ёсны эрхтэйгээр анх удаа эмчилгээндээ нэвтрүүлээд хоёр жилийн хугацаанд зуу зуун бүсгүйчүүдийн далд гоо сайхны эрүүл мэндэд ач тус үзүүлээд байгаа юм. Энэ өдөр “Ла Санте” эмнэлгийн хамт олон дээр Францын доктор, профессор эх барих эмэгтэйчүүдийн их эмч Abdoulaye N”Dongo болон “VivaLTis” компанийн захирал, Биомеханикч доктор, профессор Georges Billard нар зочлон нэг өдрийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, хүнд түвшний үйлчлүүлэгчидэд үзлэг хийсэн төдийгүй бүтэн өдрийн сертификаттай сургалт хийж “Ла Санте” эмнэлгийн эмч, сувилагчтай туршлагаа хуваалцсан юм.
“VivaLTis” компанийн захирал, Биомеханикч доктор, профессор Жорж Биллард: Lasante эмнэлэгт үйлчлүүлэгчдэд үзлэг хийхэд маш олон эмнэлгээр маш олон эмчийн гар дамжсан өвчтөн тус эмнэлэгт эмчлэгдсэн нь гайхалтай
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ла Санте эмнэлгийн төвөөр танилцсан сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцана уу?
Баярлалаа. Бид Ла Санте төвтэй хоёр өдрийн турш танилцан, туршлага судалж мөн өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. Ла Санте төв бол сайн сайхны төлөө, эрүүл амьдралын зөв хэвшлийн төлөө хичээнгүйлэн ажиллаж буй сайхан хамт олон юм байна. Миний бодлоор энэ эмнэлгийн ирээдүй маш сайхан харагдаж байна. Миний бие энд хүрэлцэн ирсэн гол зорилго нь Ла Санте эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах мөн өөрсдийн туршлагаа нээлттэй хуваалцах байсан бөгөөд зорилго маань биелсэн гэж хэлж болно. Өнөөдөр бид Ла Санте төвөөр үйлчлүүлэгчдэд үзлэг хийхэд маш олон эмнэлгээр маш олон эмчийн гар дамжсан өвчтөн байсан. Тэр эмэгтэй Ла Санте төв дээр ирээд онош нь тодорхой болох жишээний. Энэхүү байгууллага нь эмэгтэй, эрэгтэй хүн бүрт тулгамддаг асуудлуудыг нэг цогцоор нь нэг дор шийдэж чаддаг цогц байгууллага гэдгээрээ үлгэр жишээ байгууллага болсон гэдгийг харж байгаадаа баяртай байна. Мөн бас нэг өвчтөн байсан нь шээс задгайралттай үүнээс үүдэн гурван удаагийн лазер эмчилгээнд орсон боловч эдгээгүй хамгийн сүүлд Ла Санте төвийг зорьсон нь үр дүн үзүүлж эхэлсэн талаар надтай хуваалцсан юм. Миний сэтгэгдэл маш өндөр байна, энэ хамт олны шинэ зүйл сурах гэсэн хүсэл эрмэлзэл үнэхээр гайхалтай санагдлаа.
Францийн доктор, профессор эх барих эмэгтэйчүүдийн их эмч Абдулай Ндонго: Монголын Ла Санте төв нь дэлхийн аль ч оронд үлгэр жишээ болж чадсан байна
Ла Санте эмнэлгийн хамт олны сурч мэдэх хүсэл эрмэлзэл үнэхээр гайхалтай санагдаж байна. Ямарч улс орон сайн сайхан жаргалтай байхын тулд эхлээд эмэгтэйчүүд нь цэвэр ариун, жаргалтай, сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Эрэгтэй хүн ч гэсэн ялгаагүй. Бидний хувьд эмэгтэй хүнийг нийгмийн байр суурь гэж хардаг. Ла санте төв зөвхөн эмэгтэйчүүдэд гэлтгүй эрэгтэй хүмүүст ч зориулсан үйлчилгээ байдгаараа давуу талтай санагдаж байна. Жорж ч мөн адил хэлж байсан ямар ч эмнэлэг хор уршиггүй, нөхөн сэргээлт хийн эмчилгээг хийж байх ёстой байдаг. Би эмэгтэйчүүдийн эх барих эмчийн хувьд мэс засал хийдэг. Гэхдээ үүний өмнө заавал хор уршиггүй аргыг хэрэглэж ямар нэгэн аргаар оролдож үзэж байж хамгийн сүүлд нь мэс засал хийх сонголтыг хийдэг. Аарцаг ёроолын нөхөн сэргээлт бол хамгийн эхний шатны арга хэмжээ. Ямар ч тохиолдолд үүнийг хийх шаардлагатай байдаг. Хүмүүсийн тэр бүр хэлж чаддаггүй эмгэгүүдийг жишээлбэл өтгөн хатах, шээс задгайрах, эрхтэн доошоо унжилттай болох мөн аарцаг ёроолын янз бүрийн өвдөлтүүд, үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй хүний сексийн проблемууд үнэхээр чухал авч үзэх ёстой зүйл. Энэ төвийн хувьд үлгэр жишээ байгууллага юм байна гэдгийг харлаа. Зүгээр ч нэг магтах гэсэн юм биш. Бид дэлхийн маш олон улс орны төвүүдийг үзэж байсан харин Монголын Ла Санте төв нь дэлхийн аль ч оронд үлгэр жишээ болж чадахаар байна. Бидэнд хамгийн сайхан санагдсан нь та бүхэн дөнгөж аарцаг ёроолын эмгэгийн эмчилгээг нэвтрүүлж эхэлж байгаа юм мөртлөө үүнийг бүхэл бүтнээр нь ирээдүйтэй нь цуг харан цогц болгон хийж чадсан нь үнэхээр гайхалтай санагдаж байна. Яг энэ замаараа үргэлжлээд Монголын нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө ажиллахыг хүсч байна.
Ла Санте төвийн ерөнхий менежер Б.Баттуяа: Манай эмнэлэгт ирсэнээр маш олон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн асуудлууд үр дүнтэйгээр эмчлэгдсээр байна
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та Ла Санте төв дээр болж буй өнөөдрийн үйл ажиллагааны талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
- Өнөөдөр бидний хамтран ажилладаг Францын Вивалтус компанийн захирал, доктор, профессор эмэгтэйчүүдийн эмчийн хамт хүрэлцэн ирж Ла Санте төвтэй танилцахаас гадна бүх ажилчидад бүтэн өдрийн сертификаттай сургалт хийж, олон хүнд шатны үйлчлүүлэгчидэд үзлэг зөвлөгөө өгч бидний ажилд арвин их туршлагаасаа хуваалцлаа. Бидний явуулж буй үйл ажиллагаа үйлчлүүлэгчдэд маань үр дүнгээр дүүрэн баяр баясгалан бэлэглэж байгаад нь үнэхээр баяртай байгаа. Тус сургалтаар Lasanteэмнэлгийн захирал З.Болормаа нь бүх ажилчдын сургалтын төлбөрийг бүрэн хариуцаж дэлхийн хэмжээний мэргэшсэн хамт олныг бэлдэж Монголын эрүүл мэндийн салбар түүний хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа нь бахархалтай юм
-Энэхүү сертификаттай сургалтаараа та бүхэнд ямар мэдээллүүдийг хүргэсэн бэ?
-Тус сургалтаар эхний өдөр эмгүй мэсгүй өвдөлтгүй ямарч сөрөг нөлөөгүй аарцаг ёроолын булчин чангалах нөхөн сэргээх физик эмчилгээний хүнд шатны мэдэгдэхүүн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн бэлгийн сулрал үр дүнг нэмэгдүүлэх арга техник, гэр бүлийн бэлгийн харилцаанд тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх мөн анхдагч үргүйдлийг эмчлэх талаар үр дүнтэй сургалт болж өнгөрлөө. Дараагийн өдөр нь олон хүнд түвшний эмчлүүлэгчидэд үзлэг зөвлөгөө өгч LASANTE эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд туршлагааасаа хуваалцлаа. Жишээлбэл бага аарцаг ёроолын булчин яаж ажилладаг, аарцаг ёроолын булчинг хэрхэн таних,оношийг тодруулан түүнийгээ батлан эмчилгээг хийж үр дүн эхний эмчилгээнээс шууд мэдэгдсэн нь үйлчлүүлэгчид маань сэтгэл ханамж 100% байсан.
–PHENIX нано аппаратаар үйлчилж эхэлснээс хойш гарсан үр дүнгээс хуваалцаач?
-Манай аппаратад орсноор маш олон эмэгтэй жирэмслэсэн, цэвэршээд 2 жил биений юм нь ирээгүй байсан эмэгтэй аппаратанд гурван удаагийн эмчилгээгээр биений юм нь хэвийн болсон,шээс задгайралтай хүмүүст маш түргэн хугацаанд 100% үр дүн гарсан. Шамбарамын анхан, нэг хоёр дугаар шатны эмгэгтэй маш олон хүн эрүүлжиж байна. Үтрээний лазерт орсон хүмүүс их ирдэг.. Мөн эрэгтэйчүүд орох бүрэн боломжтой. Түрүү булчирхайд өндөр үр дүнтэй. Сексийн амьдралаасаа таашаал авахгүй байна, дур хүсэлгүй болчихсон гэсэн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд манай төвд их ханддаг. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн бусдад яриад байдаггүй хувийн асуудлыг бид шийдэж чадаж байгаадаа маш их баяртай байгаа. Учир нь үйлчлүүлэгчид маань аппаратад ороод сексийн харьцаанаас таашаал авах нь сайжирсан гэж бидэнд талархдаг.
- Ла Санте эмнэлэгийн талаар уншигчдадаа товчхон танилцуулна уу?
-Шээс задгайрал, түрүү булчирхайн хагалгаа, эмэгтэйчүүдийн хярзангын хагалгаа хийлгэх гэж байгаа бол эхлээд манайд ирээд үзүүлэхийг зөвлөмөөр байна. Хагалгаа хийлгэх гэж байгаа болон хийлгэсэн бол хагалгааны дараа зайлшгүй аппаратанд орж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх нь дахин гарч болзошгүй хүндрэлээс сэргийлэх хамгийн оновчтой эмчилгээний төгс шийдэл гэдгийг манай Lasante эмнэлэгт хандсанаар 100% мэдрэх болно.
Өөртөө хайртай болон гэр бүлээ эрхэмлэдэг хүн бүрт LASANTE эмнэлгийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Бид үйлчлүүлэгчийнхээ нууцыг чандлан хадгалж, “Эрүүл Монгол эмэгтэй, Элэг бүтэн гэр бүл”-ийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Б.АМИРДАА
Эх сурвалж: www.ZINDAA.mn
Сэтгэгдэл ( 2 )
хаха юуныхан үлгэр жишээ байхав дээ заваан газар байналээ сая хүний биед өөр хүний цус шахаад хэрэг нь хан уул дүүрэгт шалгагдаж байгаа шүүдэээ
Lasante center geed page huudas munuu? Ymar goy ym be.