ХААН Банкнаас НҮБ-ийн “Тогтвортой хөгжлийн 17 зорилго”-н чанартай боловсролыг дэмжих зорилтын хүрээнд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4–р курсын оюутнуудын дунд тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Тус хөтөлбөрт шалгарсан шилдэг 20 оюутанд сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгоно. Энэ жил ХААН Банкнаас шилдэг оюутанд өгөх тэтгэлэгийн хэмжээг нэмэгдүүлсэн байгаа.
Тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал:
Тэтгэлэгийн материалыг 2018.09.07-ны өдрийн 18:00 цаг хүртэл ХААН Банк Цамхагийн ресепшн хүлээн авна.
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана.
2018 оны 09-р сарын 28-ний өдөр шалгарсан 20 оюутны нэрийг ХААН Банкны албан ёсны сошиал хуудас, www.khanbank.com вебсайт болон өдөр тутмын сонингуудаар зарлана.
Жич: Хүлээн авсан материалыг буцаан олгохгүй ба хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй.
ХААН Банк Сан 2007 оноос хойш “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 10 жилийн турш амжилттай хэрэгжүүлэн нийт 1,500 гаруй шилдэг оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна. Энэ жилийн хувьд нийт 65 оюутан залуусыг “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хөтөлбөр”-т шалгаруулан тэтгэлэг олгож байгаа бөгөөд үүний эхлэл болох шинэ оюутанд зориулсан тэтгэлэг нь 2018 оны хавар зарлагдаж сурагчийн ширээнээс их, дээд сургуулийн оюутан болж байгаа 45 шилдэг залууст хүрсэн.
Сэтгэгдэл ( 0 )