"Хятад орныг танин мэдэх” Хятадын Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд өнөөдөр /2018.09.05/ Үндэсний уран зургийн галерейд нээлтээ хийлээ.Соёл аялал жуулчлалын энэхүү өдрүүдэд үзэсгэлэн, уран сайхны тоглолт, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношилгоо, тэмцээн уралдаан гэх мэт өргөн цар хүрээг хамарсан гурван хэсгээс бүрдэх таван өдрийн 11 цогц арга хэмжээ зохион байгуулагдана. Тухайлбал, Хятад, Өвөрмонголдоо алдартай 8 эмч үзлэг оношилгоо, эрүүл мэндийн зөвлөгөө, өвчин эмгэгийг намдаах, уламжлалт аргаар эдгээх зэрэг үйлчилгээг өнөөдрийн турш Үндэсний уран зургийн галерей дээр үргэлжлэх юм. Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 7-ны өдөр үргэлжлүүлэн үзэх гэнэ.
WWW.ZINDAA.MN
Д.Атарцэцэг
Сэтгэгдэл ( 1 )
galeria haana bdag ve