ЭМ-ийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2018 оны 09 сарын 09

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл /2018.09.07/ ЭМЯ, ЭМДЕГ, ЭМХҮТ-ийн холбогдох албан тушаалтнуудтай Зайлшгүй шаардлагатай эмийн VIII жагсаалтад орсон эмийн сонголт болон Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2018 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг баталсан тогтоолын хэрэгжилтийн байдалтай танилцлаа.

Эмийн жор бичилт олголтод цахим жор нэвтэрснээс гадна дээр дурьдсан тогтоолоор батлагдсан шинэчилсэн жагсаалт хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмж хангалтгүй байгаагаас иргэд эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртэж чадахгүй, чирэгдэж байсан асуудал бүрэн шийдвэрлэгдсэн байна.

Эх сурвалж: ЭМЯ
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.1.64) 2018 оны 09 сарын 11

Ингэж худлаа улих нь хэнд хэрэгтэй юм бэ?

0  |  0
Гаяө(150.129.141.101) 2019 оны 10 сарын 28

Хүртээмж нь нэмэгдсэн ч үнэ нь хэтэрхий өндөр болсон Гальвус гэдэг сахарын эм бөөний үнэтэй ижилхэн болсон бна Одоо АНУ аас захиж маш хямдаар авдаг арга олчихлоо. Манайд дэлхийн зах зээлээс 5 дахин өндөр үнэтэй мөртлөө 3 дахин чанар нь муу.Өөрсдийнх нь хэлдэгээр саарал эм манаыд орж ирдэг Хятад эмнээс долоон дор

1  |  0
Top