“LA SANTE” эмнэлэг: Эмгүй, мэсгүй төгс эмчилгээг санал болгож байна

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 13

 

 

“Эрүүл Монгол эмэгтэй, Элэг бүтэн гэр бүл”  уриатай “La Sante” эмнэлэг үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Тус эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн нөхөн сэргээх физик эмчилгээг үйлчлүүлэгч нартаа санал болгодог байна.

Тус эмнэлэг нь цистит, шээс задгайрал, эрт цэвэршилт, бэлгийн харьцаанаас таашаал авахгүй байх, төрсний дараах булчин сулрал, үргүйдэл, шамбарам, эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн эмгэг өөрчлөлт, аарцагны булчингийн сулрал, бэлгийн сулрал гэх мэт эмгэгийг төгс эмчилж байна.

-МАШ БОГИНО ХУГАЦААНД БОДИТ ҮР ДҮН ҮЗСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА-

 “La Santeэмнэлгийн үйлчлүүлэгч Ч.Сүхтөмөр “Сайн байна уу. Намайг Ч.Сүхтөмөр гэдэг, 52 настай. Завхан аймгаас ирж эмчлүүлж байна. Одоогоос гурван жилийн өмнөөс аарцаг, нурууны орчмоор өвдөж ирсэн. Шөнийн цагаар болон гадаа цаг агаар муудах үед маш хүчтэй өвдөлт өгдөг болсон. Хоёр жилийн өмнөөс улсын болон хувийн эмнэлгүүдэд үзүүлж, эм уусан боловч үр дүн өгөөгүй. Сүүлд нэг хувийн эмнэлэгт очиж аппаратад ороход өвдөлт өгдөг, хүндээ маш тээртэйгээс гадна гурван сар өндөр үнэтэй эмчилгээ хийлгээд үр дүн гараагүй явсан юм.

Харин охин маань надад энэ эмнэлгийг зааж өгсөн. Энэ эмнэлэгт ирээд шинжилгээнд ороход түрүү булчирхайн шохойжилт гэсэн оноштой физик эмчилгээ хийлгэж байгаа.

Өнөөдөр 17 дахь удаагаа аппаратад орж байна. Энэ хугацаанд биед өвчин зовиур байхгүй болж байгаа нь өөрт маань илт мэдэгдэж байгаад сэтгэгдэл маш өндөр байна. Би хөдөө орон нутгаас ирсэн болохоор өдөр бүхэн эмчилгээндээ орж байна. Хагас бүтэн сайнд амардаггүй учраас над шиг холоос ирсэн хүнд бол цаг хугацаа алдахгүй давуу талтай юм.

Мөн энэ эмнэлгийн эмч ажилчид үнэхээр сайхан зантай, дулаан уур амьсгалтай хүмүүс байдаг. Эмчилгээ маань ч үр дүнтэй байгаа болохоор миний сэтгэгдэл маш өндөр байгаа. Эмч нар нь үйлчлүүлэгчийн үр дүнг чухалчилдаг нь надад маш их мэдрэгдэж байсан. Эмч нартаа баярлалаа гэж хэлье”  гэлээ.


-PHENIX НАНО АППАРАТАД 20-25 УДААГИЙН ДАВТАМЖТАЙ ОРОХОД БҮРЭН ЭМЧЛЭГДЭНЭ- 

La Santeэмнэлгийн эмчлэгч эмч Н.Рэгзэдмаатай ярилцлаа.

-Эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн талаар яриагаа эхэлье?

-Сүүлийн үед эрэгтэйчүүдийн дунд түрүү булчирхайн өвчлөл маш элбэг болж байна. Түрүү булчирхайн үрэвсэл, шохойжилт, томролт гэх мэт эмгэгүүд зонхилж байна. Мөн шамбарам маш их болсноос гадна насны хувьд их залуужиж байгаа ажиглагдаж байна. Бага насны хүүхэд хүртэл шамбарамтай болоод ирж эмчлүүлэх тохиолдол бий.

-Насны хувьд залуужиж байна гэлээ. Тэгвэл эдгээр өвчний шалтгаан юу байна вэ? Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Түрүү булчирхайн үрэвсэл нь ихэвчлэн доороосоо даарах, хүнд хүчир ажил хийх зэргээс үүдэлтэй. Мөн хамгийн том шалтгаан нь хөдөлгөөний дутагдлаас болж байна. Яагаад гэвэл өнөөдөр явган явж байгаа хүн ховор болсон байна. Жишээлбэл, ажилдаа машинаар очоод суулаа, гэртээ хариад буйдан дээр хэвтдэг. Тиймээс бие организм дасгал хөдөлгөөний дутагдалд орсноор олон төрлийн эмгэг өөрчлөлтүүд гарч эхэлдэг.

-Эмчилгээнд ашиглагдаж байгаа аппаратын тухай товч мэдээлэл өгнө үү?

-Манай эмнэлэг Францаас оруулж ирсэн PHENIX нано аппаратыг эмчилгээндээ ашигладаг. Энэ аппарат нь хүний биеийн булчингийн үйл ажиллагаа, цусан хангамжийг дэмжих гол үүрэгтэй. Хамгийн гол нь аарцаг нурууны булчингийн ажиллагааг дэмжиж өгснөөр эмэгтэйчүүдийн шээс задгайралт, үргүйдэл, эрт цэвэршилт, олон төрсөн эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог умай унжилт  зэрэг өвчнийг эмчилдэг. Харин эрэгтэйчүүдийн хувьд түрүү булчирхайн үрэвсэл, шохойжилт, шамбарам зэрэг өвчнийг богино хугацаанд үр дүнтэй эмчилж байна.

-Эмчилгээнд орсноор хэдий хугацаанд үр дүн өгөх вэ? Өвчтөн Ч.Сүхтөмөр маш богино хугацаанд бодит үр дүн гарч байгаа тухай ярьж байна?

-Ч.Сүхтөмөр ахын тухайд түрүү булчирхайн шохойжилттой, булчингийн чангаралттай гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар өвчтөн маань 17 удаа аппаратад ороод маш сайн үр дүн гарч байна. Аарцаг нурууны булчин нь давсаг шулуун гэдэсний зохицолдолгоог явуулж байдаг маш чухал булчин бөгөөд энэ булчингийн үйл ажиллагааг дэмжээд өгөхөд л сайн үр дүн үзүүлж байгаа юм.

Эмчилгээний үр дүнгийн тухайд хагалгааны заалтгүй л бол манай эмнэлэгт 100 хувь эдгээнэ гэсэн баталгаа өгч байгаа. Тухайн өвчтөний биеийн байдлаас хамаарч эмчилгээ явагдах цаг хугацаа өөр өөр байна. Хүнд хэлбэрийн өвчлөлтэй бол нано аппаратанд 20-25 удаагийн давтамжтайгаар ороход л бүрэн эмчлэгдээд гарч байна гэсэн үг.

Ер нь эмчлүүлээд гарсан үйлчлүүлэгч, өвчин сэдрээгүй байсан ч гэсэн урьдчилан сэргээх зорилгоор ямар зовиуртайгаас шалтгаалан жилдээ 5-10 удаа эмчилгээндээ ороод явж болно.

-Эмгүй эмчилгээ гэдэг үг анхаарал татлаа. Орчин цагт эм уухгүйгээр эрүүл болно гэдэг санаанд багтамгүй санагдаж байна?

-Манай эмнэлгийн гол онцлог нь нөхөн сэргээх физик эмчилгээ юм. Эмнээс аль болох татгалзаж сүүлийн үеийн дэвшилтэт аппаратаар хүний биеийн булчингийн үйл ажиллагааг дэмжих, цусны эргэлтийг сайжруулах замаар эмчилгээ хийгддэг. Манайхаар эмчлүүлсэн хүмүүс маш өндөр сэтгэгдэлтэй буцдаг. Учир нь эмнэлгийн зүгээс 100 хувийн үр дүн үзүүлж чаддаг.

-Ярилцсанд баярлалаа. Эмч таны үйлсэд амжилт хүсье.

Б.Цог

WWW.ZINDAA.MN

 

Top