Сайн байцгаана уу? Бид та бүхэндээ өмнөх нийтлэлээрээ Серумын талаар ямар үйлдэл үйлчилгээтэй, Серум гэж яг юу болох талаар, бидний арьсанд ямар ач холбогдолтой тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Хараахан уншиж амжаагүй бол та дараах линкээр орж уншина уу / http://news.zindaa.mn/2f4v /
Энэ удаа та бидний арьсны хамгийн том асуудал болох Нүхжилт гэж юу вэ? Хэрхэн бий болдог, яаж тэмцэх, юун дээр анхаарах, нүхжилтийн эсрэг болон нүхийг багасгах ямар арга замууд байдаг талаар дэлгэрэнгүй хуваалцъя.
Эрүүл нүхжилтийн үүрэг (Healthy pore)
Таны арьсны нүхжилт маш их үүрэг гүйцэтгэдэг. Тэнд байх үсний уутанцруудад байх тосны булчирхайнууд нь тос үйлдвэрлэж, тэр нь арьсны өнгөн давхаргыг гөлгөр болгодог. Арьсны өөрийн натурал тос нь (себум- sebum) арьсыг чийгшүүлж, уян хатан болгож эрүүл харагдахад тусалдаг. Сэбумын үйлдвэрлэлийг зогсоож, нүхжилтээ байхгүй болгох гэсний хэрэггүй, харин үүргээ зөв гүйцэтгэж эрүүл арьстай болоход л анхаарах хэрэгтэй.
НҮХЖИЛТ ҮҮСЭХ ШАЛТГААНУУД
Нүхжилт үүсэхэд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйлсүүд бол: нас, хүйс, арьсны төрөл ба ген байдаг байна.
Үнэхээр удмынх бол /удмын гэхээр хар багаасаа нүхжилттэй арьстай гэсэн үг биш юм Харин эцэг эх, гэр бүлийнхэн тодорхой насанд хүрээд цаанаасаа нүхжилттэй болцгоодог тохиолдлыг хэлнэ/ аль болох цэвэрхэн арчлахаас, нүхний хэмжээг багасгахаас ор тас алга болгох бараг боломжгүй юм.
Нас: хүний арьс хөгшрөх тусам уян хатан чанараа алдаж, өөрөө нөхөн төлжихөө больдог. Тэгэхээр элдэв бохир ба үхжсэн арьс солигдож чадахгүйгээр арьсны нүхийг сунгаан том нүхжилт, яваандаа нөсөө болон хувирдаг байна.
Мөн эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсийг бодвол нүхжих нь илүү өндөр, энэ нь тэдний тестостероны хэмжээтэй шууд холбоотой байдаг гэнэ. Бүсгүйчүүдийн сарын тэмдгийн үе, бусад гормоны хэлбэлзлийн үеээр арьсны тос ялгаруулах процесс доголдон нүхжилт үүсэх үйл явцыг ихэсгэдэг.
Бас нэгэн том шалтгаан бол усны дутагдал буюу чийгийн дутагдал байдаг. Тамхи татдаг, буруу зуршилтай хүмүүс нүхжилт ихтэй байдгийг эрдэмтэд баталсан. Шалтгаангүй арьс нүхжинэ гэж байхгүй бөгөөд усаар дамжуулан амьдардаг арьс маань нүхжиж байна гэдэг нь ус дутагдсаны шинж тэмдэг юм. Нас ахих тусам урьд урьдахаас илүүтэйгээр ус чийгээ арьсандаа нөхөж өгөх хэрэгтэй болдог.
Тиймдээ ч дундаж насны бүсгүйчүүдэд энэ нь томоохон асуудал болдог. Нүхнүүдийн ихэнх нь дотроо хуралдсан тос, бохирдлоос шалтгаалж харагдаж байгаагаасаа хамаагүй гүн байдаг. Нүх их үүсдэг газар нь Т хэсэг буюу хамар, дух, эрүү. Хэт их тослог арьстай бол тослогынхоо түвшинг тэнцвэржүүлэх арга хэмжээ авахгүй явбал нүхжилт үүсэх шалтгаан болдог.
Будагтай нүүрээ сайн цэвэрлээгүйн улмаас будагны үлдэгдэл арьсны нүх сүвийг бөглөснөөс , мөн нүүрээ сайн цэвэрлээгүйн улмаас гадны нян бактерууд арьсны нүх сүвд хуримтлагдан нүхжилт үүсгэдэг /
-Бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдох, Даавар /гормон/-ын өөрчлөлт, Стресс, Эм тарианы хэрэглээ, Дархлаа сулрах, Нүүрээ хэт зузаан будах/, Өөрийн арьсанд таарч тохироогүй гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэснээс тус тус нүхжилт үүсдэг байна.
Хар толгойтой батга, жижиг жижиг улаан тууралтууд, том хэмжээний үрэвсэлтэй батганууд бүгд арьсны нүх сүв бөглөрснөөс тосны булчирхай, тосны сүв бохирдож буруу ажиллагаанд орсноос шалтгаалдаг. Нүхжилтээр дээрх бохирдлууд гадагшлахын оронд үсний уутанцарт гацчихдаг. Бүх л батга батгашилтууд үүнээс л үүдэлтэй.
НҮХЖИЛТТЭЙ ЯАЖ ТЭМЦЭХ ВЭ?
Орой бүр нүүрнийхээ арьсыг гүнд нь хүртэл сайтар цэвэрлэ. Хэдийгээр ажилдаа түүртэн ядарч сульдсан байсан ч хамаагүй нүүрээ цэвэрлээгүй л бол бүү ор руугаа зүтгэ!. Өдөр бүр нарны тостой найзал. Нарны хортой туяан коллагеныг эрчимтэй алдагдуулдаг коллаген маань бидний арьсны ширхэгийг нягт байлгаж өгдөг алдагдасанаар арьс сийрэгжиж нүх томрох эх үүсгэвэр бий болдог гэж энгийнээр ойлгож болно. Бидний ихэнх нь нарны тосны үүргийг бүрэн дүүрэн мэддэггүй.
1. Гуужуулалт
Өнгөн болон дунд хэсгийн гуужуулалт нь арьсыг цэвэрлээд зогсохгүй нүхийг агшаах үр дүнтэй.
2. Шалгарсан аргууд
- Нүхийг багасгах үр дүнтэй аргуудын нэгэнд гоо сайхны шаврууд зүй ёсоор орно. Шавран маскууд нь арьсны бүхий л бохирдол, тосыг өөртөө татаж шингээгээд нүхийг агшааж, арьсыг чангаруулахаас гадна ариутгах үйлчилгээ үзүүлдэг.
- Хар батга болон нүхжилттэй тэмцэхэд нимбэгний ач тус их. Буцалж хөргөсөн усанд хэдэн дусал нимбэгний шүүс дусаагаад нүүрнийхээ арьсыг өглөө, оройд тогтмол арч.
- Өндөгний цагаан уурганд хэдэн дусал нимбэгний шүүс нэмж хутгаад маск бэлдэж болно. Ийм маскийг түрхээд 15 минут байлгаад хүйтэн усаар угаана.
- Бас нэг хамгийн энгийн мэдэх ёстой зүйл бол тохирсон цэвэрлэгчээр угааж сайтар цэвэрлэснийхээ дараа цэв хүйтэн усаар булхах юмуу мөсөөр арчих нь нүхийг агшаадаг. Мөсийг ургамлын ханд, ногоон цайны хандаар бэлтгэвэл бүр сайн.
Нүхтэй арьсны арчилгаа үр дүнтэй болохын 80 хувь нь зохих ёсны, зөв цэвэрлэгээнээс хамаарна гэдгийг мартаж болохгүй. Цэвэрлэгээ цэвэрлэгээ цэвэрлэгээ дахин дахин яриад байгааг харж байгаа байх хамгийн чухал нь цэвэрлэгээ 1000 үнэтэй чанартай сайн бүтээгдэхүүн хэрэглээд цэвэрлэгээ дутуу бол тэр бүх юм талаар болно л гэсэн үг шүүдээ.
3. Бусад
Өдөр тутмын чийгшүүлэгч тосоо сонгохдоо үзүүлэх үйлчилгээг нь анхаарч, арьсныхаа төрөлд тохирсон, чанартай, баталгаатай бүтээгдэхүүн сонгоорой. Бас нэг анхаарах зүйл нь нүхжилт ихтэй арьстай хүмүүс өдөр тутмынхаа арьс арчилгаанд заавал тоник оруулах хэрэгтэй. Өглөө оройд нүүрээ цэвэрлэсний дараа хөвөнд шингээсэн тоникоор нүүрээ арчсанаар цэвэрлэгээ төгс төгөлдөр болж, арьс чийгээ хадгалж, дараагийн шатны арчилгаанд бэлэн болдог. Тоникны найрлаганд гликолийн юмуу салицилын хүчил, гликасил, цайр, зэс, гаммамелис байвал сайн.
Япон бүсгүйчүүдийн цэвэр өнгөлөг арьсны нууц нь цэвэрлэгээндээ байдаг гэцгээдэг. Тэд крем пудр түрхсэн нүүрийг хэзээ ч шууд шингэн саван, хөөсөөр угаадаггүй бөгөөд эхлээд заавал тосон цэвэрлэгчээр /oil cleanser/ будгаа цэвэрлээд дараа нь хөөсөн /foam/ цэвэрлэгчээр угаадаг байна.
ХООЛ ХҮНСЭНДЭЭ ХЭРХЭН АНХААРАХ ВЭ?
Витамин А болон Е- г агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь нүхжилт төдийгүй, сэвх толбоноос хамгаалж ангижрахад нэн тустай. Ялангуяа Е витамин нь цусны эргэлтийг нэмэгдүүлэн, бодисын солилцоог идэвхижүүлснээр бидний арьсны чийгийг тэнцвэржүүлж өгдөг гоо сайхны өндөр ач холбогдолтой.
Витамин А болон Е- г агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд: Авокадо, Төрөл бүрийн самар, цагаан будаа, Дал модны тос.
Дээрх аргуудыг хэрэглэхээс гадна OVACO брендийн нүхжилтийн тонер болон нүхжилтийн серум, хор гадагшлуулах тостой танилцаарай. Мэдээж дан ганц дээрх аргуудыг хэрэглэхгүйгээр нэмэлтээр тусгайлан нүхжилтэнд зориулсан бүтээгдэхүүнийг хэрэглэснээр түргэн хугацаанд илүү үр дүнгээ өгөх нь эргэлзээгүй юм.
Хор гадагшлуулагч тос
Арьс агаараар амьсгалдаг бол агаараас ирж буй хорыг гадагшлуулж чадах мөн пудр, будагны хорыг тайлах хамгийн сайн бүтээгдэхүүн нь Blanc-dtox cream юм. Сэнгэнэсэн гаа нь арьсыг амрааж өгнө.
Нүхжилтийн эсрэг серум
Арьсанд хуримтлагдсан гадны нөлөөтэй бохирдол жижиг тоосонцор, тамхи, утаа зэрэг бохирдлыг гадагшлуулах үүрэгтэй. Хотын бохирдол жижиг макро тоосонцор арьсанд орсоноор нүхжилт үүсэх эхлэл тавигддаг. Тэрхүү нүхжилтийг агшааж цэвэршүүлнэ.
Батга нүхжилтийн эсрэг тонер
Арьсны үйл ажиллагааг түргэн хугацаанд сэргээж, энерги нөхөж, эргэн тэнцвэржүүлэх үүрэгтэйгээс гадна батгыг маш сайн хатааж, нүхжилтийг агшаах эмчилгээний үүрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )