Гадил жимс идэх 6 шалтгаан

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 14

   Гадил жимс нь амттай чихрүүдийг орлох цэвэр байгалийн амттан юм. Зарим хүн гадилыг нүүрс ус, сахар ихтэй учир таргалуулдаг гэж үздэг. Тэгвэл маш олон амин дэмийг дотроо агуулсан энэхүү жимсийг идэх шалтгаануудыг мэргэжилтнүүд ийнхүү тайлбарлаж байна.

1. Кали ихтэй

Дунд зэргийн нэг ширхэг бананд 422 мг кали байдаг. Кали нь булчин, мэдрэл, зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, бие дэх давсыг зохицуулна. Калийн дутагдлаас болж даралт ихэсч, бөөр чулууждаг.

2. Гэдсэнд тустай

Нэг бананд 3 гр хоолны эслэг агуулагддаг. Мөн ашигтай бактерийн тоог нэмнэ.

3. Дасгалын өмнө ид

Гадил нь байгалийн сахараар баялаг учир таныг эрч хүчээр цэнэглэнэ. Ходоодыг хэзээ ч хямраахгүй. Эрдэмтэд гадил жимсийг спортоор хичээллэх эрч хүч өгдгийг тогтоосон байдаг.

4. Дасгалын дараа ч иднэ

Дасгал хөдөлгөөн хийсний дараа булчин өвдөхөөс хамгаална.

5. Сахарыг орлоно

Гадилыг сахарын оронд хэрэглэж болно. Дурын гурилан бүтээгдэхүүн хийхдээ сахарыг гадилаар орлуулж болдог.

6. Витамин B6

Банан нь хүний хоногт авах витамин В6-гийн гуравны нэгийг нөхнө. Витамин B6 нь тархины үйл ажиллагаа болон биеийн эрүүл мэндэд бүхэлд нь чухал үүрэгтэй.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(66.181.161.69) 2018 оны 09 сарын 14

Bayrlalaa.

0  |  0
Top