Дэлхийн 188 улс орноос төлөөл ирүүлэн эрдэмтэд 25 жилийн турш маш том хэмжээний судалгаа хийсэн байна. Эрчүүдийн эрт нас баралтад нөлөөлөх 79 шалтгааныг хүмүүсийн биенд нарийн судалсан. Үүнээс хамгийн дээгүүрт орж байгаа хамгийн аюултай шалтгаанд анхаарлаа хандуулсан байна.
Эрчүүдийн нас баралтын хамгийн том шалтгаан бол даралт ихсэх өвчин аж. Хоёрдугаарт муу зуршлууд орж байна. Муу зуршилд аливаа хүний байнга хийдэг зүйл буюу хэтрүүлэн хийдэг зуршлууд орох юм. Тамхи татах зэрэг байж болно. Гуравдугаарт, илүүдэл жин буюу буруу хооллолт оржээ. Дараагаар нь сахарын өвчин орсон байна.
Архи, согтууруулах ундааны хэрэглээ ч мөн эрчүүдийн энэ хорвоог эрт орхих шалтгаануудын нэг юм. Долоодугаар байранд бага илчлэг, амин дэм багатай хоолны дэглэм барих нь орсон байна, мөн дараагийн байруудад байгаль экологийн тэнцвэргүй байдал, агаарын бохирдол оржээ. Хамгийн сүүлийн байранд цус болон биен дэх өөх тосны хэмжээ ихсэх явдал оржээ.
Энэ бүгдээс эрдэмтэд эрт нас баралтын хамгийн том шалгаан нь буруу хооллолт гэдгийг тогтоожээ. Муу, чанаргүй хоол хүнс нь тамхи татах, архи согтууруулах ундаа хэрэглэхээс илүү хор хөнөөлтэй болохыг тогтоосон байна. Иймээс эрдэмтэд давсны хэрэглээ улаан мах, амтат ундаа хэрэглэхээсээ илүү жимс, ногоог түлхүү хэрэглэх нь зүйтэй.
Эх сурвалж: www.menslife.ru
Сэтгэгдэл ( 0 )