Өнгөрсөн наймдугаар сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 18

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр өнгөрөгч наймдугаар сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрсэн байна. Шинээр бүртгэгдсэн өвчтөн ХӨСҮТ-ийн хяналтад байсан аж. Ийнхүү Монгол Улсад ХДХВ/ДОХ-оор оношлогдсон нийт 265 хүн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улсад ХДХВ-ын халдвартай 575 хүн байх магадлалтай. Тиймээс эрт илрүүлэг оношилгоог сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Одоогийн байдлаар монголд илрүүлсэн 265 тохиолдол бүгд бэлгийн замаар дамжин халдварласан байна. Улсын хэмжээнд ХДХВ-ын шинжилгээ үнэ төлбөргүй юм.

ХДХВ/ДОХ-ын эсрэг хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлдэг “Глобаль сан” 2003 оноос хойш нийт 24.5 сая ам.долларын санхүүжилтийг хийгээд байна. Түүнчлэн цаашид ХДХВ/ДОХ-ын эсрэг цогц арга хэмжээ авахын тулд 5.4 сая ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа ажээ.

Манай улсад 1992 онд анх удаа ХДХВ/ДОХ-ын тохиолдол бүртгэгдэж байснаас хойш сар бүр 2-3 шинэ тохиолдол бүртгэгдэж буй бөгөөд ДЭМБ-ийн ангиллаар нийт хүн амын дунд ХДХВ-ын халдварын тархалт багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд багтдаг юм. 

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top