Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Түлэнхийн төв” 2019 онд ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Өнөөдөр /2018.09.20/  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудад  Япон улсад үйлдвэрлэсэн Ниссан маркийн 13 автомашин бэлэглэлээ. Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар оролцсон юм.


Нийт 784 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн зориулалттай автомашиныг нийслэлийн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг Налайх, Багахангай, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хүрээ болон Амгалан амаржих газар, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв, Наркологийн эмнэлэг, Хонхор тосгоны эрүүл мэндийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Манай эмнэлэгийн байгууллагуудад түргэн тусламжийн машинуудын хүрэлцээ муу байдаг. Тиймээс бид эрүүл мэндийн төвүүдтэйгээ танилцсаны үр дүнд эдгээр 11 байгууллагыг  Эрүүл мэндийн газартайгаа ярьж байгаад сонгосон. Машины хувьд туулах чадвар маш сайн, зөөлөн, бензин бага иддэг гээд маш олон давуу талтай. Гэхдээ зөвхөн нийслэл хотоороо хязгаарлахгүй, тун удахгүй Японы буцалтгүй тусламжаар 12 автомашин оруулж ирнэ. Мөн машин гэлтгүй тоног төхөөрөмжийн тал дээр ч тусламж үзүүлнэ гэсэн байгаа. Хамгийн их хүлээж байгаа нь сүүлийн үеийн, өндөр үзүүлэлттэй эхоны аппаратууд юм. Тус аппаратаар элэгний хорт хавдрыг эрт оношлох боломжтой. Мөн Глобал сангийн дэмжлэгтэйгээр 10 дижитал рентген аппарат гааль дээр ирчихсэн байгаа. Манай улсын хэмжээнд ердөө долоон зөөврийн аппарат бий. Үүнээс хоёр нь эвдэрчихсэн байгаа. Тэгэхээр бидэнд бүх аймагтаа хуваарилахад дахиад зургаан аппарат дутуу гэсэн үг. Үүнийг улсын төсөвт суулгаж байгаа. Харин энэхүү арван аппаратаа сүрьеэн тархалт өндөртэй аймгууддаа нэн даруй хүргэж өгөх болно” гэсэн юм.

Энэ үеэр Түлэнхийн төв хэзээ ашиглалтад оруулах тухай тодруулахад “Энэ онд багтахгүй, 2019 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа” хэмээн хариуллаа. Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Төрийн ордон барих 12 сая ам.доллараар “Түлэнхийн төв” барихаар болсон билээ. Энэ хүрээнд эмнэлгийн барилгыг энэ сарын 30-нд ашиглалтад оруулна гэж байсан санхүүжилт нь саатсаны улмаас хэсэг хугацаанд гацсан. Тэгвэл 2019 онд “Түлэнхийн төв” ашиглалтад орохоор болжээ. Анх 2010 онд энэ төвийн барилгыг барихаар шийдэж байсан тэр цагаас хойш найман жил өнгөрөөд буй юм.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонгогч(202.126.89.6) 2018 оны 09 сарын 20

ТВ ээр гарч үзээгүй юм шиг бөөрөнхий хэлтэйгээ мэдэхгүй ярих юм.Хувиасаа авч өгөөд эмнэлэг бариал бга юм шиг ХУ -ын тэнэгүүд нь дахиад сонгочихно гэж боддог байх даа

0  |  0
Иргэн(202.126.89.43) 2018 оны 09 сарын 20

ЭНЭ ШААМИЙ ”АВ-ГАЙ” ЗАЙЛААЧ ЭЭ.

0  |  0
их эмч(203.91.115.248) 2018 оны 09 сарын 20

ТВ-ийн дуран харахаараа өмнө нь гүйж очоод баахан тэнэг юм ярьдаг энэ Сарангэрэл малыг манай салбараас зайлуулж өгөөч ээ. Ийм тэнэг авгайгаар бид дутахгүй шүү.

0  |  0
Top