Төрсөн болон нас барсны бүртгэлийг цахимаар хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

"Нэг иргэн-Нэг бүртгэл" хөтөлбөрийн хүрээнд төрөлт болон нас баралтыг цахимаар бүртгэх системийг өнөөдрөөс эхлэн нээлээ. УИХ-ын  2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030" хөтөлбөрийг хүрээнд төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 80.85 хувиас доошгүй хувийг цахим хэлбэрт  шилжүүлнэ, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шийдвэрийн дагуу тус хөтөлбөрийг эхлүүлж байгаа аж.  

Цахим бүртгэлийг энэ оны аравдугаар сарын 01-ний өдрөөс нийслэлийн 7 төрөх эмнэлэг, 2018 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлнэ 

Хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл солилцох дундын өгөгдлийн мэдээллийн сангийн бүтэц, цахим бүртгэлийн систем боловсруулж, нийслэлийн хэмжээнд нэвтрүүлэхээр бэлэн болгох юм. Ингэснээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хүүхэд эмнэлэгт төрмөгц  Монгол Улсын регистрийн дугаар олгох, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн эмнэлэгт үйлчлүүлэгчдийг бүртгэх, улсын бүртгэлийн байгууллага нь төрсний болон нас барсны бүртгэлийг Эрүүл мэндийн мэдээллийн санд үндэслэн хөтлөх боломжтой болох аж.

Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ба эрүүл мэндийн салбарын цахим тогтолцоог өргөжүүлж, үйчилгээний шуурхай байдлыг хангах цогц арга хэмжээг авах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top