Эрүүл мэндийн яамнаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг энэ сараас /2018.10.01/ орон даяар эхлүүллээ.
Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн иргэдээ анх удаа Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношлогоонд хамруулахаар боллоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгосон насны ангиллын дагуу эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт “Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг”-ийг ЭМД-д даатгуулагч иргэн бүрт ЭМД-аас санхүүжүүлэн зохион байгуулж байна. Товлолыг ЭМД-ын үндэсний зөвлөлийн хуралдаанаар 2 удаа, ЭМС-ын зөвлөлийн хуралдаанаар 3 удаа хэлэлцүүлж шийдвэрлэсэн юм.
Ингэхдээ 4-н насны /18-34, 35-45, 46-64, 65-аас дээш/ ангиллаар үзлэгүүдийг багцлан хамруулна. Бүх насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийгдэх ба энэ үзлэг дээр суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулна.
Даатгуулагчид 18-34 насны урьдчилан сэргийлэх багцад БЗДХ, Сүрьеэгийн илрүүлэг үзлэг орно. 40-өөс дээш насны даатгуулагчид нийт 8 төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгийг хийнэ.
Ингэснээр Зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүд болон хорт хавдарыг эрт илрүүлж, эмчилэх боломжтой.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна.
Хүн бүр эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байж, нас насанд тохирсон эрүүл мэндийн эрт илрүүлгийн багц үзлэгт хамрагдан, 2030 гэхэд хорт хавдарын нас баралтыг 35 хувиар бууруулахын төлөө хичээцгээе.
Эх сурвалж: ЭМЯ
Сэтгэгдэл ( 0 )